ЭРЧ ХҮЧ , ЭНЕРГИЭ ДЭМИЙ ҮРЭХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨСӨН ДАЛАЙ ЛАМЫН 8 ЗӨВӨЛГӨӨ

ЭРЧ ХҮЧ , ЭНЕРГИЭ ДЭМИЙ ҮРЭХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨСӨН ДАЛАЙ ЛАМЫН 8 ЗӨВӨЛГӨӨ

 

Барууны хүмүүсийн хувьд энерги, эрч хүч гэдэг нь ажил төрөлтэй холбоотой ойлголт юм. Шинжлэх ухаан энерги гэдгийг ямарваа нэгэн зүйлийг хийх, ажиллах боломж гэсэн утгаар тодорхойлдог. Харин цэвэр дотоод сэтгэлийн хувьд энэ нь ихээхэн өөр утгатай бөгөөд амьдралын хүч, илүү ойлгомжтойгоор бол эрч хүч, урам зориг зэрэг бидний өдөр тутмын амьдралд шийдэх ёстой зүйлийг шийдэх эрч хүчийг хэлдэг билээ.

Далай лам нь биднийг өөртэйгөө болон дэлхий ертөнцтэй харьцах харьцаагаа цэвэршүүлж, ариун байлгах, бидний энерги илүү их эрх чөлөөний төлөө үйлчилж байхад тустай 8 зөвлөгөөг өгсөн байдаг.

1. Зөвхөн гомдол, бэрхшээл, зовлон, айдас, шүүмжлэл дагуулж байдаг хүмүүсийг орхих хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнд хогийн сав хэрэгтэй бол таны тархи оюуныг тэр хогийн сав болгохоос зайлсхий.

2. Төлбөрөө цагт нь төлж бай. Мөн үүнтэй зэрэгцэн танд өртэй боловч төлж чадахгүй байгаа хүнийг орхи.

3. Амлалтаа биелүүл. Хэрвээ биелүүлж чадахгүй бол, яагаад их эсэргүүцэлтэй тулгарч байгаа тухайгаа өөрөөсөө асуу. Өөрийн хүсэхгүй байгаа зүйлийг хийхгүйн тулд хамгийн түрүүнд санах ёстой зүйл бол хүсээгүй зүйлээ амлахгүй байх явдал юм.

4. Хэрэгтэй үедээ өөртөө амралт өгч, хэрэгтэй цагт нь хийх гэсэн зүйлийг нь зөвшөөрч бай.

5. Эмхэл, зохион байгуул. Бохир муухай газар, танд хэрэггүй эд зүйл цугларсан газар шиг энерги “хулгайлдаг” зүйл үгүй.

6. Эрүүл мэнд таны эрхэм зүйл. Дээд хэмжээгээр ажиллах эрүүл биегүйгээр их зүйл хийж чадахгүй билээ.

7. Хүлээн зөвшөөрөх нь ялагдал биш. Өөрчилж болохгүй нөхцөлтэй тэмцэх нь энерги үргүй зарцуулж байгаа хэлбэр юм.

 

8. Уучил. Танд зовлон учруулж буй нөхцөл байдлыг орхи. Та өөрийг тань зовоох дурсамжаас хэзээ ч зайлж болох билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen