Д.Сэржмядаг охины хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгаагүй гэв

Д.Сэржмядаг охины хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгаагүй гэв

 

Одоогоос жил гаруйн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгт гурван этгээдийг холбогдуулан шалгаж, саатуулсан тухай мэдээллийг нэр бүхий сайтад ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан өгсөн байв.

Тиймээс дээрх хэрэгт ямар этгээдүүдийг хэрхэн холбогдуулан шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Д.Сэржмядаг охины хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ сарын эхээр  нийслэлээс Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарч Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаад ирсэн гэх ба энэ хугацаанд хэргийн талаар шинэ нөхцөл байдал илрээгүй хэмээв.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen