Оросын яруу найрагч В.В.Маяковскийг дэлхийн анхны рэппер байсан гэв

Оросын яруу найрагч В.В.Маяковскийг дэлхийн анхны рэппер байсан гэвШулуухан яриатайгаараа алдартай ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский зөвлөлтийн үеийн алдарт яруу найрагч Владимир Маяковскийг дэлхийн анхны "рэппер" хэмээн тодорхойлжээ.

Зуугаад жилийн тэртээ амьдарч байсан Маяковский хөрөнгөтний тансаг амьдралыг егөөдсөн бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн байв. Тэрээр анх хувьсгалын өмнөх Орос орны яруу найргийн ертөнцөд авангард, футурист хэв маягийг гаргаж ирснээрээ эрх баригчдад сайшаагдаад байсан ч шинээр гарч ирсэн коммунист дэглэмт амьдралыг таашаасангүй, улмаар 1930 онд өөрийнхөө амийг егүүтгэжээ.

Соёлын сайд "Орчин үеийн хотын залуусын амьдрал миний сонирхлыг ихээр татаж байгаа" хэмээн мягмар гарагт оросын "Валдай" ярианы клубт тавьсан илтгэлдээ онцолжээ. Рэп хөгжмийн талаар хүүгээсээ мэдээлэл авсан тэрбээр Маяковскийг анхны рэппер мөн гэдэг байр суурин дээрээ бат зогсож байгаа аж. Мөн Мединский "Бид рэп хөгжмийг удахгүй оросын урлагийн нэгэн төрөл гэж ярьцгаах болно. Энэ төрөл Америкт анх үүссэн байж болно, гэхдээ түүнээс бүр эрт Орост хөгжсөн зүйл юм" гэж "Интерфакс"-д ярьсан байна.

https://news.caak.mn/view/8279956/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen