Өнөө цагийн нийслэл Улаанбаатарыг Монголын түүхээс авч үзэх нь

Өнөө цагийн нийслэл Улаанбаатарыг Монголын түүхээс авч үзэх ньОРШИЛ: ӨНӨӨ ЦАГИЙН МОНГОЛЧУУД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ МЭРГЭН УХААНЫГ МАРТАА ЮМ БОЛОВ УУ?
 
Нийт хүн амын хоёрны нэг буюу тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрч, цаашлаад энэхүү төвлөрөл нь улам нэмэгдэх шинжтэй байна. Хөдөө орон нутгаас хот руу шилжин ирэгсэд эхэндээ уламжлалт монгол гэртээ амьдарч амьжиргаагаа залгуулахыг зорьж буй. Тиймээс Улаанбаатар хотын ойр орчимд гэр хороолол хүрээгээ тэлсээр л. Улам нэмэгдэж буй шилжин суурьших давалгаа нь дан ганц гэр хорооллын цар хүрээг нэмэгдүүлээд зогсохгүй нэгэн төрлийн том хэмжээний түр суурьшлын хотыг байгуулчихсан гэлтэй.
Энэхүү гэр хороололд цэвэр бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны дэд бүтэц бүрэн хийгдээгүйн улмаас тэдгээр асуудлыг шийдвэрлэх нь эн тэргүүний асуудал болоод байна. Нөгөө талаас суудлын автомашины тоо ч ихээр нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал үүсгэх хүчин зүйл болж байна. Энэ мэтээр нийслэл рүү шилжин суух хүн амын хүчтэй төвлөрөл нь хөрсний болон гүний усны чанарыг алдагдуулах, агаарын бохирдлоос үүдэлтэй гамшиг, өвчнийг үүсгэх, ой модыг устган хорогдуулах томоохон хүчин зүйл болж байгааг дурдахгүй байхын аргагүй. Түүнчлэн нийслэлд баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэх, тарчиг хүнд амьжиргааны орчноос ядуусын хорооллыг үүсгэж байх шиг.
Гэвч эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээ ахицтай явахгүй л байна. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-aaс Улаанбаатар хот руу шилжих хүн амын хөдөлгөөнийг зогсоохын оронд гэр хороололд шилжин ирэгсдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Ядуусын хороолол гэгдэх газарт оршин сууж буй тэдний хувьд тийм боломж бололцоо тааруу, эсрэгээр цөөнхийг үүсгэхээс цаашгүй.
Энэ байдал нь өнөөгийн Улаанбаатарын нийслэл хотын асуудлыг улам хурц болгоход хүчтэй түлхэц өгч байна гэсэн үг. Тэр битгий хэл уламжлалт аж үйлдвэрлэлийн суурь үндсийг нурааж, Монголын өвөрмөц онцлог болох нүүдлийн мал аж ахуй зэрэг өөрийн онцлог шинжийг орхиж байгаагаас өөрцгүй. Өнөөгийн эдийн засаг, аж үйлдвэрлэлд дарамт болж буй хүрээлэн буй орчны асуудал нь хэзээ улс төрийн тогтворгүй хүчин зүйлээс ихээхэн шалтгаалж өөрчлөгдөх вэ гэдгийг анзаарч буй шийдвэр гаргагч, эрх мэдэлтэн байна вэ гэдэг нь үл ялиг сэтгэл зовоосон үйл явдал болж байна.
 
УЛААНБААТАРЫН СӨРӨГ БАЙДЛЫН БОДИТ ҮНДЭСЛЭЛ
 
Улаанбаатарын бодит үнэн төрх нь 2000 жилийн түүхийг агуулж буй аугаа үндэстэний нийслэл байхаар илрэх ёстой байлаа. Гэхдээ эзэнт гүрний хөгжлийн оргил үе болох XIII зууны үеийн эд өлөг, түүх соёлын дурсгал ч ховор, нийслэлээс хол зайтай хэдэн зуун км-ын цаана буй Хархоринг эс тооцвол тухайн үеийн баримт сэлтийг нийтэд үзүүлж харуулдаг музей, үзэсгэлэн ч алга. ЗХУ нь түүнийг зөвшөөрөөгүй гэх яриа байдаг ч монгол хүн өөрөө аливаа зүйлд татагдах нь хэтэрхий сул байдал нь ч нөлөөлсөн болов уу. Тэр нь заримдаа эргэн санахад ч сул нөлөөлдөг болов уу. Түүнчлэн шив шинэ зүйлд анхаарал татагддагийн адилаар орчин цаг гэх үзэл баримтлалыг сайтар ойлголгүйгээр зүтгүүлэх нь бий. Цаашлаад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явц ч мэдээжийн хэрэг гүйцэж амжихгүй.
Тэрхүү жишээ нь ардчиллаас хойш газар болон орон сууцыг хувийн өмч болгох боломжтой болсон байдаг. Мөн худалдаа эрхлэх зэргээр хувиараа хөдөлмөр эрхлэх ч хялбар болсонтой хамаатай. Эдгээрийг огт төлөвлөлтгүй явуулсаны нөлөө нь Улаанбаатарын цэлгэр, уудам чөлөөтэй хот төлөвлөлтөнд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Уламжлалт ЗХУ загварын хот төлөвлөлт ба монгол хүний хүсэж буй хотын дүр төрх нь огт ялгаатай. Хот төлөвлөлтийг авч үзэхдээ тухайн газар болон ястан үндэстний орон зайн ойлголтыг алдагдуулахгүй байх. Тэгээд юу юунаас илүүтэйгээр хамгийн чухал нь хотын концефци юм. Тэрхүү ойлголт нь өнөө цагийн Монголын хот төлөвлөлтөнд огт тусгагдаагүй болно.
 
МОНГОЛЫН ӨӨРИЙН ОНЦЛОГ БҮХИЙ ХОТ БАЙГУУЛАЛТ ХААНА ОРШИНО ВЭ?
 
Бусад улс орноос ялгаагүй хот байгуулалтын түүхэн үйл явцаар замнангаа тухай бүрийд нь засаж янзлаад явна гэсэн үзэл баримтлал нь энэхүү улсын хэлбэрийг бүхэлд нь агуулсан хотын шинж байдал, хот төлөвлөлтийн бодит нөхцөлийг үнэлж дүгнэж чадахгүй юм. Хөрш зэргэлдээ улстай тогтолцооны хувьд дагах дагуулах харилцаанаас илүүтэйгээр Монголын өөрийн уламжлалт соёлын онцлог ба хот байгуулалтын хамаарал нь ямар байсан бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Түүний түлхүүр гогцоо нь Чингис хаан болон хожмын үе залгамжилсан хаад, Хубилайн байгуулсан эзэнт гүрний байгуулалтанд оршино.
Өргөн уудам тал нутаг болон байгаль хүрээлэн буй орчинтой, мал аж ахуй эрхэлж, газар нутгийн байршил нь эх газар тул сул талтай гэсэн өөрийн онцлог бүхий улс учраас ХАА-гаас орчин цагийн (аж үйлдвэрлэл) төрт хэлбэр рүү хөгжсөн номхон далайд орших Япон улстай ихээхэн ялгаатай юм. Нүүдлийн мал аж ахуйн суурин бус хэлбэр нь түүхийн хувьд нийслэл хот гэсэн хүн амын төвлөрлийн тулгуур болон хөгжөөгүй ч байж болох юм.
Гэвч тухайн үеийн эзэнт гүрэн өргөн уудам газар нутгийг эзэмшиж, газрын болон усан зам, Хубилай хааны үед Дайдо буюу том нийслэл (өнөөгийн Бээжин)-ийг байгуулан далайн усан замын харилцааны сүлжээг ажиллуулж байжээ. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний арилжаа болон мэдээллийг анхаарч авч үзэн сайтар нарийн хяналт тавьдаг байв. Тухайн үеийн хот байгуулалт нь хангалттай гэж үзэж болохуйц бодит байсан. Иймэрхүү түүхийн үнэн мөнийг харахад өнөөгийн Улаанбаатар нь яг эсрэгээрээ явж байх шиг.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ХАА-н үйлдвэрлэл огцом буурсанаар Улаанбаатар хотын хүн ам эрс эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлсөн. Түүний эцэст хүлээж буй зүйл юу вэ. Улаанбаатарын хот төлөвлөлтийг харах урьдчилсан нөхцөл болгож Монголын өөрийн уламжлалт экосистемээс үүдэлтэй эдийн засгийн бүтэц болон амьдрахуйн соёлыг ойлгох шаардлага гарч байна. Цаашлаад өргөн уудам газар нутгийн байр сууринаас Монголын өөрийн онцлог бүхий хот байгуулах явцад өнөөгийн байгаа байдал нийцэж байгаа эсэхийг дахин судалж авч үзэх шаардлага гарч байна.
 
МОНГОЛЫГ ИЛЭРХИЙЛЭХИЙН ТУХАЙД АВЧ ҮЗСЭН НӨХЦӨЛД
 
Эдийн засгийн хөгжил, тав тухтай байдлыг нэмэгдүүлэхэд илүү анхаарсан өнөөгийн хот төлөвлөлт бус Чингис хааны үеэс залгамжилж ирсэн өөрийн онцлог бүхий соёл, байгаль хүрээлэн буй орчинтой зохицож нийцсэн уужуу тайвуу хотыг бий болгох нь Монгол загвар гэж хэлэгдэх болов уу. Чихэлдсэн, шахцалдсан хэлбэрийн хотын орон зай нь илүү сайхан уламжлал, зан заншил, цаашлаад түүний эх өлгий болох хүрээлэн буй орчныг алдагдуулж, хадгалан хамгаалах мөн хөгжүүлэх харилцааны тэнцвэрийг алдагдуулдаг жамтай.
Япон улсаас дөрөв дахин том газар нутагтай Монгол нь Улаанбаатараар хязгаарласан нийслэл хотын төлөвлөгөө /хүн амын бодлого/ бус, орон нутгийг дагуулан хөгжүүлэх, тусгай бүс зэргийг байгуулсан олон талт төрийн төлөвлөлт хангалтгүй байна гэж хэлж болохуйц. Геополитикийн байр сууринаас үүдэж, Улаанбаатар ба урд хойд зүгт төлөвлөгөөт хотыг байгуулах зэргээр улс төр ба бизнес, худалдаа ба үйлдвэрлэл гэсэн үүрэг ачааллыг зөв хувиарлах. Хэтдээ хэдэн зууныг тооцож үзсэн хүн амын бодлоготой нийцүүлсэн ногоон байгууламж зэрэг нутаг дэвсгэрийн тэнцвэртэй байдлыг хөгжүүлэх талаар ч бодож үзэх шаардлагатай байна.
Тэрхүү үйл явцад Японы нутаг дэвсгэрийн зохион байгуулалт нь Монгол Улсад ч нийцэж буй. Хотын үүрэг чадамжийн шилжилт ба хүн амын бодлого дунд УБ хотод шилжин суурьшсан малчин өрх хүсэлт гаргасан нөхцөлд өмнөх амьжиргаандаа буцахад нь үзүүлэх дэмжлэг (тогтолцоо боловсруулах) ч зайлшгүй хэрэгтэй ба орон нутагт илүү их анхаарсан тэнцвэртэй байдал дутагдалтай байна.
Мөн Хубилай хааны засаглал барьж байх үеийн Монголын эзэнт гүрэн нь засаглал ба хүчтэй нөлөөллийн хүрээлэлд буй Евро-Азийн зүүнээс баруун зүгийн газар нутаг, цаашлаад далайн чанадыг ч хараандаа оруулсан эдийн засгийг чухалчилж үзсэн төрийн бодлого хэрэгжүүлж байв.  Тухайн үед муслим, уйгар гэсэн хоёр томоохон олон улсын арилжаа худалдааны хэлбэр оршин байв. Түүний дараа тэрхүү худалдааны хэлбэр нь Орток /Ortogh/ гэж нэрлэгддэг аж ахуйн нэгжийн хэлбэр рүү хөгжиж, арилжаа худалдааг эзэнт гүрний гадна хэсгээр ч тэлж, дэлхийн олон улс оронд хүрээгээ тэлсэн амжилтанд хүрсэн байна.
Өнөөгийн Монголын тухайд дэлхийн олон газарт тархан суугаа нэг үндэстнүүд оршин байгаагаас тэдэнтэй холбоо тогтоож худалдаа арилжааны сүлжээг бий болгох зэргээр олон улсын хэмжээний сүлжээг хотын үүрэг чадамжинд уялдуулах нь чухал байна. Тухайн үеийн эзэнт гүрэн нь ястан үндэстэний асуудал бүхий өнөө цагтай ялгаатай ба яс үндэс, иргэншил, хэл соёл, шашин шүтлэгээр үл ялгаварлах төрт улсыг байгуулсан байдаг. Тэрхүү засаглалын мөн чанарыг ойлгон хүлээн зөвшөөрч, улмаар үйл хэрэгт оролцох этгээдэд монгол хүний алдар хүндийг өгч байжээ.
Олон үндэстэн холилдон оршдог гэгддэг АНУ-д өнгөт арьстан хоёрдугаарт тавигдан, цагаан арьстны дагнасан засаглалаас ангижирч, тодорхой ойлголт, онол, идеологи-ийг тулган шаардахгүй хүний нийгэм гэдэг утгаар нь зэрэгцэн орших нийгмийг бий болгосон байна. Шинэ цаг үеийн зэрэгцэн орших хотын жишгийг бүхий л хотуудад нэвтрүүлж чадвал энэ цагийн үеийн түүхэн анхны туршилт болох буйзаа.
 
ТӨГСГӨЛД НЬ
 
Нийслэл Улаанбаатар нь социализмын үед бөөнөөрөө нүүдэллэн суурьших зорилго бүхий онцгой газар байсангүй. Хэзээнээс хэрхэн нүүдэллэн суурьших зорилго бүхий хот болж өөрчлөгдсөн юм болоо. Тэр талаарх судалгаа, онолын маргаан дутмаг санагдана. Улаанбаатарын хот төлөвлөлт нь өөрийн төрсөн нутаг (locality)  болох хөдөө орон нутгийн байдлыг ч давхар авч үзэх ёстой асуудал мөн.
Цаг үеийн төрийн бодлого хөтөлбөрт Улаанбаатарын үндсэн төлөвлөгөө нь өөрчлөгдөх бүрийд гэр хорооллын асуудал дурдагдаж, өнгөө хувиргасаар ирсэн. Тэрхүү гэр хорооллын шинэчлэл нь Улаанбаатарын хувьд чухал төсөл байхын зэрэгцээ сонгуулийн үр дүнд ч ихээхэн нөлөө бүхий саналын хувийг эзэлж байгаа учраас тэр. Улс орнууд, Олон Улсын Байгууллага нь гэр хорооллыг хөгжүүлэх талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа хэдий ч түүний эхэнд суурьших гэсэн урьдчилсан нөхцөл тавигдсан байдаг.
Мэдээжийн хэрэг засгийн газар, ард түмний хувьд ч гэсэн гэр хороолол нь ядуусын хороолол болох нь таатай биш. Гэвч шийдвэрлэх гарцыг зах зээлийн механизмд найдаж, эдийн засаг хөгжиж, улмаар орлого нэмэгдэж үндсээр нь асуудлыг шийдвэрлэнэ гэж бодох нь түүхийгээр байна гэсэн үг. Тэнд улам улмаар биднийг хордуулж, бас тархааж буй уул уурхайн баялагт найдсан баялгийн хараал балаг хүлээж буй гэдгийг мартаж үл болно.
Төөрөгдөлд дунд байгаа Монголын тухайд бүрэн дүүрэн хөгжүүлж чадаагүй байгаа уул уурхайн баялгийн авчрах балаг нь юу юугүй орвонгоор нь эргүүлж болзошгүй. Тэр бол улс төр, эдийн засаг, аж үйлдвэр, нийгмийн халамжийн тэнцвэртэй байдал, байгаль хүрээлэн буй орчин ба уламжлалын зохистой харьцаа гэх Монголыг илэрхийлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас тэр. УБ гэх хотын орон зай, тодорхой хугацаанд үүсэн бий болсон гэр хороолол хэчнээн он жил оршин байх эсэх нь тодорхойгүй байгаа нь сэтгэл зовооно.
 
Т.ЁШИЗАВА /Монгол Улсын Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн зөвлөх, Япон Вэлнесс их сургуулийн багш/
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen