Хүүхдүүд хохирч, багш нар нэр хүндгүй болоод дуусах вий дээ

Хүүхдүүд хохирч, багш нар нэр хүндгүй болоод дуусах вий дээЗасгийн эрхийг барих нь улс төрийн намуудын хувьд хамгийн гол даалгавар. Түүнийгээ биелүүлж чадвал улс төр тэдний зурсан зураасаар явдаг тогтолцоо хэрэгжсээр олон жилийг үзлээ. Тиймээс ч улс төр болгон өөр өөрийн өнгө аяс, үйл явдал, өнгө төрхийг нь хараад  хэн санхүүжүүлж, хэн турхирч байгааг таамаглахад тийм ч төвөгтэй биш болсон. Учир нь бүхий л жагсаал, цуглааны ард хэн нэгэн эрхэмийн, бүлгийн хувийн эрх ашиг ноёлох боллоо. 

Хичээлийн шинэ жил эхлээд хоёр дахь долоо хоногтойгоо золгож байхад багш нарын ажил хаялт үргэлжилсээр л байна. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед багш нарийн цалинг 1.6 саяд хүргэнэ гэдэг боломжгүй. Харин шат дараалалтайгаар нэмэгдүүлж болох талаар холбогдох албан тушаалтнууд нь мэдээллэв. Угтаа бол багш нарийн цалинг гурав дахин нэмж байсан тохиолдол дэлхийн түүхэнд ч байхгүй. Тэгэхээр 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Засгийн газрыг унагаах гэж оролдож буй АН багш нарийн гараар могой бариулж эхэлсэн бололтой. Ингэж хардах нь ч үндэслэлтэй. Төрийн алба хаагчдын цалинг нэмэх төлөвлөгөөг засгаас зурчихаад байхад нийгэмд цалин нэмэгдүүлэх тухай үймээнийг Баянзүрх, Баянголын багш нар эхлүүлсэн. Энэ хоёр дүүрэгт ерөнхийдөө сөрөг хүчин дархан байдлаа зарлачихсан. Тиймээс сөрөг хүчин өөрийн идэвхитэн, ухуулагч багш нараа ашиглаж ийм байдалд хүргэлээ хэмээн хардах үндэслэл бүрдэв. Тэмцэл зарласан багш нарийн ихэнх нь өөрсдийнхөө төлөө гэх болов ч сөрөг хүчин өдөөн хатгаж, улс төрийн явуулагаа давхар биелүүлж байгаа гэдгийг тэд анзаарсан үгүйг мэдэхгүй байна.

Ямартай ч МҮЭХ-ны улс төрийн тэмцлийн жинхэнэ хохирогчид нь сурагч хүүхдүүд болов. Багш нарийн тавьсан шаардлагыг биелүүлчихвэл сурагч нарт хичээлээ нөхөөд орчихно хэмээн тэд бардав ярив. Хоёр долоо хоногийн хичээлийг нөхнө гэдэг тийм амархан зүйл биш баймаар. Нөхлөө гэж бодоход хүүхэд ачаалалтай хичээллээд эдгээр өдрүүдэд авах ёстой байсан мэдлэгээ бүрэн авч чадах уу. Тэгээд ч ажил хаялт хэр удаан үргэлжлэхийг багш нар ч өөрсдөө мэдэхгүй,  ганц мэдэж байгаа хүн нь үйлдвэрчний эвлэлийн Х.Амгаланбаатар, АН хоёр бололтой.

Багш нарийн цалин бага, тэд өөрсдийнхөө төлөө тэмцэх нь зөв ч угаасаа боломжгүй юм шаардаж тэр нь биелэхгүй байх нь сөрөг хүчинд л ашигтай.Эцэст нь хүүхдүүд хохирч, багш нар нийгэмд нэр хүндгүй болоод л дуусах вий дээ.

https://paparatsi.mn/mkk

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen