0

Канадын фермерийн гэр бүлд 1934 оны 5 сарын 28-ны өдөр 5 ихэр охин төрж, дэлхийг шуугиулжээ. Учир нь дэлхийд 5 ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол энэ байсан юм. Ихрүүд бүгд эрүүл саруул төрсөн нь, тухайн үед энэ нь хэний ч санаанд багтаагүй хэрэг шүү дээ. Эмч нар үүнээс хойш дахин 5 ихэр хүүхэд төрөх боломжгүй хэмээсэн нь тэдний нэр алдрыг улам бүр түгээж байв.

2

Эгч дүү 5 ихрийг Ивонни (Yvonne), Анните (Annette), Сесил (Cecile), Эмили (Emilie), Мари (Marie) хэмээн нэрлэсэн байна. Тухайн үед 5 ихэр хүүхэд төрнө гэдэг нь боломжгүй хэмээгдэж байсан учир, Канадын засгийн газраас ихрүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж, улсын бахархал хэмээн өргөмжилжээ. Ихрүүдийн эхийг Элзир Дион (Elzire Dionne) гэдэг байсан бөгөөд тэрээр өөрийгөө ердөө 2 ихэр хүүхэд тээж яваа хэмээн бодсон аж. Гэтэл бүсгүйг төрсний дараа эмнэлгийн ажилчид, эх баригчид бүгд алмайран, гайхамшиг ирлээ хэмээн дуу алдаж байсан гэдэг.

1

Ихрүүд Канадын Онторио мужын жижигхэн фермийн байшинд төрсөн бөгөөд Аллан Рой Дефо (Allan Roy Dafoe), хэмээх чадварлаг эмч, тэднийг эх барьж авсан байна. Ихрүүд нийлээд ердөө 7 кг байсанд, эмчийн санаа маш их зовсон гэдэг. Аз болж ихрүүд бүгд эсэн мэнд төрсөн бөгөөд, төрөхийн дараах асуудал ч гараагүй байна. Ихрүүдэд цаг тутам оливийн тосоор иллэг хийж, биеийг нь хөргөхөөс сэргийлж байв. Учир нь тухайн үед нярайг бойжуулах “инкубатор” байгаагүй билээ. Ихрүүдийг эрүүл саруул өсгөж, бойжуулахын тулд бүхнийг хийж байв.

SCANNED FROM THE TORONTO STAR LIBRARY *U42 GRAPHIC At three years, above right; and just under the age of six, below right. Page 135: Toronto Star photos by Fred Davis from Helen Dafoe

Бяцхан үрс мэндлээд удаагүй байхад л цуу яриа хэдийн газар авчээ. Тэдний тухай нийтлэл хэвлэгдэж, Канадын бахархал хэмээгдэж байв. Гэвч эдгээр хүүхдүүдийн амьдрал гунигтай түүх болон хувирсан юм. Тэдний аав Олив Эдуард (Olive Edward) болон ээж Элзир нар хүүхдүүдээ баяртайгаар хайр дүүрэн угтан авсан болов ч тэднээсээ хагацана гэдгээ таамаглаагүй байлаа. Учир нь Канадын засгийн газар хүүхдүүдийг эцэг эхээс нь салгасан юм.

4

Хайртай үрсээ тээж төрүүлчихээд, бусдад өгнө гэдэг ямар ч эцэг эхийн сэтгэлийг ёроолгүй хавцалд унагахаас ч хүнд байсан нь тодорхой. Тэд байдаг чадлаараа тэмцсэн ч, Канадын засгийн газраас ихрүүдийг их хямралын үеийн итгэл найдвар, аз жаргалын бэлэг тэмдэг, улсын өмч хэмээгээд өгөөгүй байна. Канадын засгийн газраас, охидын эцэг эхийг хүүхдүүдийнхээ нэрийг ашиглан бизнес хийнэ гэдгээр шалтаглан, тэднийг музейд амьдруулах болсон аж. Засгийн газраас тэдэнд “5 ихрийн ордон” хэмээх музейг байгуулж, охидыг тэнд амьдруулах болжээ.

Хамгийн харамсалтай нь охидын эцэг, эхийг тэднээс үүрд салгаж, уулзуулаагүй гэдэг. Тэд охидынхоо төрхийг энд тэндхийн реклам, сурталчилгаагаар харж байснаас биеэр уулзаж, энгэртээ тэвэрч үзээгүй байна. Тэнд охидыг яг музейн үзмэр мэт олон түмэнд үзүүлдэг байжээ. Энэ нь засгийн газарт олон сая доллар олж, их хямралыг даван туулахад дэм болсон байна. Мөн охидын зурагт хуанли, бэлэг дурсгалын зүйл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэдэн саяараа зарагдаж байлаа.

5

Ихрүүд бага насаа музейд өнгөрүүлж, насанд хүрсэн хойноо архинд орж, гэр бүл салалт, хүчирхийллийн дор амьдарч насыг барсан юм. Учир нь тэд хэзээ ч бодит амьдралд гарч, нийгэмтэйгээ дасан зохицоогүй, дээр нь хүмүүстэй ч харилцаж чаддаггүй байсан юм. 5 ихэр охид 1997 он гэхэд 2 нь л амьд үлдсэн байлаа. Тэд өөрсдийг нь эцэг эхээс нь албан хүчээр салгасан, насан туршид нь уулзуулаагүй, музейд хорьсон хэмээн зарга үүсгэсэн байна. Харин засгийн газар нөхөн төлбөр хэмээн үлдсэн хоёрт нь нэг нэг сая долларыг өгчээ. Сесил болон Анните хоёр амьд байгаа бөгөөд тэд одоо ахмадын асрамжийн газар амьдарч байгаа аж. Охидын эмгэнэлт хувь заяа ингэж л дууссан юм.