Өнөөдөр Аавуудын өдөр

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Тиймээс өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. 
Манай улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд 14 дэх жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна. Ингээд нийт аавууддаа уншигчдынхаа өмнөөс баярын мэнд хүргэе. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen