Эрдэмтдийн эдгээр бүтээл алга болоогүй байсан бол манай дэлхий тэс өөр байх байсан!

Ухаалаг, авьяаслаг эрдэмтдийн бүтээсэн маш олон уран бүтээл бидний амьдралыг өөрчилж байдаг билээ. Тухайлбал, гар утас, интернэтгүйгээр та одоо амьдралаа төсөөлөх үү? Гэхдээ эдгээр зүйлс байгаагүй ч бид өмнө нь амьдарч чадаж л байсан шүү дээ. Тэгвэл бид танд алга болсон уран бүтээлүүдийн талаар сонирхолтой баримтыг хүргэе. Хэрвээ зарим бүтээл нь одоог хүртэл байсан бол хүн төрөлхтний амьдралд нэлээд тус хүргэх байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй юм.

Эрдэмтдийн эдгээр бүтээл алга болоогүй байсан бол манай дэлхий тэс өөр байх байсан!

 

1Страдивари хөгжмийн зэмсэг

 

Италийн зохион бүтээгч Антонио Страдивари (Antonius Stradivarius)-ийн зохиож байсан хөгжмийн зэмсэг маш өндөр үнэд хүрэх гэнэ. Түүний бүтээсэн хийл, альтр, гитар зэргийг байшин, эсвэл машин, үнэт чулуугаар ч сольж болно. Хийл бүрийн үнэ хэдэн мянган доллар хүрэх магадлалтай. Учир  нь эдгээр хөгжмийн зэмсэг бусадтай адил дугарахгүй, чанартай  бөгөөд орчин үед маш ховор гэнэ.

Хөгжим урлах арга барилыг зөвхөн түүний гэр бүлийнхэн нь л мэддэг аж. Үүнээс гадна тэдний зохион бүтээсэн хөгжмийн зэмсгүүд маш ховор байдаг.
Гэхдээ Антониог нас барсны дараа хөгжим хийх арга барил түүний хамт алга болжээ. Өдийг хүртэл Антониогийн бүтээсэн 600 төрлийн хөгжмийн зэмсэг хадгалагдан үлдсэн.

 

Страдивари хөгжмийн зэмсэг

2Үхлийн гялбаа

 

1930 онд Тесла "үхлийн гялбаа"-г нээсэн бөгөөд энэхүү бүтээлээ Телесила хэмээн нэрлэсэн байна. Эрдэмтний хэлж байгаагар үхлийн гялбаа нь онгоц, автомашин болон дайны талбарыг 300 км-ийн радиусын дотор устгах чадалтай гэнэ.

Ийнхүү өөрийн бүтээлээ танилцуулсны дараа Теслагийн бүтээлийг хүн төрөлхтөн хулгайлахыг хичээжээ. Ингээд тэрээр хүн төрөлхтөн энэ төрлийн хүчтэй зэвсэгтэй байх ёсгүй гэж үзсэн учир устгахаар шийдсэн байна. Магадгүй энэ нь сайн хэрэг биз.

 

Үхлийн гялбаа

3Хүйтэн цөмийн хайлш

 

Та Төмөр хүний реакторыг санаж байна уу? Энэхүү төхөөрөмж нь “хүйтэн цөмийн хайлш”-ийн арга замаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, энэ нь бүхэл бүтэн цахилгаан станц мэт энергийг ялгаруулах чадвартайгаас гадна их зай эзлэхгүйгээр таны халаасанд ч багтана. 1989 онд профессор, сэтгүүлч Евгений Майлоу ийм төхөөрөмжийн үйл ажиллагааг хянасан гэнэ. Өөрийн номнуудынхаа нэгд тэрээр “хүйтэн цөмийн хайлш”-ийг амжилттай ашигласан туршлагынхаа талаар бичсэн байна. 2004 онд Майлоу нас барсан юм. Олон эрдэмтэн болон үл итгэгчид түүний номыг зүгээр л төсөөлөл хэмээн үзэж байгаа бөгөөд туршилтыг явуулаагүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Харамсалтай нь бид үнэнийг хэзээ ч мэдэх боломжгүй.

 

Хүйтэн цөмийн хайлш

4Cloudbuster

 

Эрдэмтэн Вильгельм Рейх (Wilhelm Reich) нэрс тарих дуртай байсан ч тогтмол бус хур тунадас орохгүй байсны улмаас түүний ургамал, жимс үхэж байсан юм. Тиймээс тэрээр "Cloudbuster" хэмээх төхөөрөмжийг бүтээхээр шийдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна.

Төхөөрөмжийг ажиллуулж эхлэх үед нэрсний мод маш ихээр хатаж байсан бөгөөд хур тунадас огтхон ч унахгүй байсан гэнэ. "Bangor Daily News"-ийн мэдээлж байгаагаар төхөөрөмжөө ажиллагаанд оруулснаас гурван цагийн дараа богинохон хугацаанд их хэмжээний бороо оржээ.
Хэсэг хугацааны дараа Вильгельмийн туршилтыг зогсоож, төхөөрөмжийг Засгийн газрын тушаалаар хураан авсан аж. Хэрвээ төхөөрөмжийг хурааж аваагүй байсан бол магадгүй хур тунадасгүй газар хиймлээр бороо оруулах боломж одоогийнхоос илүү байх байсан  биз ээ.

 

Cloudbuster

5"Sloot" тоон кодлох систем

 

Голландын зохион бүтээгч Ромке Ян Бернхард Слоот (Romke Jan Bernhard Sloot) аливаа мэдээллийн хэмжээг хэд дахин багасгах боломжтой алгоритмыг бүтээсэн байна.
1999 онд энэхүү системийг олон нийтийн өмнө танилцуулахын өмнө Слоот үл мэдэгдэх байдлаар нас баржээ. Мэдээж, түүний хамтаар мэдээлэл устаж үгүй болсон юм. Энэхүү систем нэвтэрчихсэн байсан бол та утсандаа хүссэн киногоо татаж үзэх боломжтой байжээ.

 

"Sloot" тоон кодлох систем

6Цахилгаан машин

 

1931 онд Никола Тесла "Pierce-Arrow" хэмээх нэгэн шинэ автомашиныг танилцуулсан байна. Тэрээр ийн танилцуулахын өмнө нэгэн туршилт хийсэн юм байна. Никола Тесла дэлгүүрээс өөрт шаардлагатай сэлбэгийг худалдан авч 58×13 см-ийн хайрцганд хийж суудлынхаа ард тавиад, агаарын хөргүүртэй хөдөлгүүрт холбосон аж. Ингээд Никола Тесла машиндаа сууж явсан бөгөөд гэрчүүдийн мэдээлж байгаагаар автомашин 160 км цагийн хурдтай явж байсан гэнэ. Мөн найман цагийн турш цэнэглэх шаардлагагүй байжээ.
Түүнээс ийм хүчтэй энергийг хаанаас авсан бэ гэж асуухад тэрээр “Агаар”-аас гэж хэлэхэд хүмүүс түүнийг шоолж, галзуу хэмээн үзсэн байна. Никола Теслагийн уур хүрч  тэрээр бүх нууцыг утсгажээ.

 

Цахилгаан машин

7Райфын төхөөрөмж

 

1934 онд Америкийн эрдэмтэн Роял Райф (Royal Rife) "лазерын гялбаа" зохион бүтээсэн бөгөөд энэ нь хавдрын эсийг үхүүлэх зорилготой байсан гэнэ. Хэдийгээр үлгэр мэт сонсогдож буй ч энэхүү аргыг хавдартай 14 хүн дээр туршиж үзэхэд үр дүн сайтай байсан аж.
Тэрээр улсын томоохон байгууллагатай ажиллахаас татгалзсан учир түүний төхөөрөмжийг эвдэж, туршилтыг зогсоосон аж. Райфын бүтээл олон хүний амийг аврах боломжтой байжээ.

 

Райфын төхөөрөмж
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen