Байтаг богдын тулгаралтын (Дайны) түүхт 70 жилийн ойд түүхэн үнэнийг сэргээх нь

Байтаг богдын тулгаралтын (Дайны) түүхт 70 жилийн ойд түүхэн үнэнийг сэргээх ньМонгол оронд ардчилсан хувьсгал ялалтад хүрснээр бид эрх, эрх чөлөө, шударга ёсыг бүрэн хэмжээгээр олж авч амьдралд хэрэгжүүлж байна. Ардчиллын буянаар олон жилийн турш нуун дарагдуулсан түүхэн үнэн ил тод болсон. Миний бие одоогоос 70 жилийн өмнө буюу 1947 онд аавынхаа эх орныхоо аюулгүй байдал, хил хязгаар газар шороог харийн дайснаас хамгаапж цусаа урсган залуу нас, алтан амиа алдсан баатарлаг үйлсийг үнэн мөнөөр үнэлүүлэх зорилгоор ахмад дайчид болон холбогдох дээд газарт 50 жил хандаж түүхийн ихээхэн чухал материалыг гартаа орууллаа.
Миний аав эх орноо харийн дайснаас хамгаалах зорилгоор эх оронч санаачилга гаргаж сайн дураар анх цэрэгт мордож 1939-1944 он хүртэл эх орны хамгийн түгшүүртэй байсан Халхын гол, Баян- түмэн, Тамсагбулагын цэргийн зургаадугаар двизийн 16, 17 дугаар морьт хороонд мэр- гэн буудагч пулемёт салааны захирагчаар Монгол Упсын баатар Л.Дандар, П.Чогдон нарын удирдлагад ажилласан хүн. Дараа нь бүх цэргийн жанжины тушаалаар баруун хязгаарын Байтаг-Богдын цэргийн ангиудад шилжин ирж, 1944-1947 онд ажилласан нь бодит үнэн. Эх орны өмнө байгуулсан гавьяат үйлс нь тухайн үед үнэн зөвөөр үнэлэгдэхгүй дарагдан хэлмэгдэж ирсэн тухай түүхийн болон Архивын материалд түшиглэн энэ жил Байтаг-Богдын тулгаралтын түүхт 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан амь, амьдрал нь хилийн цэрэгтэй холбоотой, хилийн цэрэгт найман жил алба хаасан эцгийнхээ "Эх орныхоо өмнө байгуулсан баатарлаг үйлсийг үнэлүүлж, нэр төрийг нь сэргээлгэх зорилгоор холбогдох газруудын эрхмүүдэд хандаж байна. Миний аав Жанбазарын Жанабилхан төрөлх монгол эх орныхоо аюулгүй байдал, халдашгүй дархан хил хязгаар, газар шороог харийн дайснаас хамгаалж, хилийн цэрэгт найман жил /мэргэн буудагч, пулемёт салааны захирагчаар/ алба хаасан хүн. Тэрбээр 1939 оны Хапхын голын дайнд оролцсон улмаар баруун хязгаарын Байтаг Богдод болсон гоминдааны дайсантай тулалдаж, 1947 оны зургаадугаар сарын 5-ны өдөр 33 насандаа байлдааны фронт-тулалдааны талбарт / дайсны хүч тэнцвэргүй давуу хүчинд/ өөрийн командалсан салаа цэргийн хамт баатарлагаар тэмцэж, цусаа урсган залуу нас, алтан амиа эх орныхоо төлөө зориулсан нь үнэхээр баатарлаг үйлс билээ. Мөн өдрийн тулалдаанд М.Зайсоновын нисэх эскадрил агаараас бөмбөгдөлт хийсэн нь энэ өдрийн тулалдаан ширүүн болж өнгөрснийг харуулдаг. Үнэндээ 1947 оны Байтаг Богдын байлдаан, тулалдааныг домогт генерал Б.Дорж өөрөө удирдсан нь түүхэн бодит үнэн. Харин 1947 оны зургаадугаар сарын 5-ны тэр өдрийн ширүүн тулалдааныг цэргийн яаманд рапорталсан отрядын тэргүүн, туслах даамал нар / айснаас болж/ бодит үнэнийг муушгин гуйвуулж буруу мэдээлснээс эдгээр найман баатрын баатарлаг үйлс нь тухайн үед үнэлэгдэхгүй хохирч хэлмэгдсэн байна. Баримт гэвэл цэргийн түүхч эрдэмтэн И.Пүрэвсүрэнгийн 1987 онд бичиж нийтлүүлсэн / Бусдыг хаацайлсан баатрууд/ нэртэй нийтлэл нь үүнийг баталж байна. Монгол Улсын баатар Б.Дорж, Л.Дандар, Н.Нянтайсүрэн нар 1978 оны гуравдугаар сард Байтаг-Богдын тулалдааны 30 жилийн ойн арга хэмжээний бэлтгэлийг хангах, Монгол Ардын армийг сурталчлах долоон хоногийн ажлаар Баян-Өлгий аймагт ирж ахмад дайчид, хөдөлмөрчидтэй уулзсан уулзалтын хуралд армийн генерал Б.Дорж "Хятадын гоминдааныхан манай улсын баруун хязгаарыг таслан авах зорилт тавьж, 1940-1948 онуудад байнгын аюул учруулж олон хүний амь насанд хүрч байсан боловч МАХЦ-ийнхэн эх орны дархан хилээ баатарлагаар хамгаалж чадсан юм. Тухайлбал 1947 оны зургаадугаар сарын 5-ны өдөр болсон нэгэн ширүүн тулапдаанд танай аймгийн иргэн /онц буудагч/ хүнд пулемётын салааны дарга агсан Ж.Жанабилханы удирдсан найман цэрэг эрийн байгуулсан гавьяа нь хилийн цэргийн түүхэнд алтан үсгээр бичигдэж үүрд дурсагдан үлдсэн" гэж түүхэн үнэнийг бодит баримтаар үнэлж хэлсэн билээ. Баруун хязгаарын энэ байлдаан тулалдаан нэргүй дайн байсан гэж Л.Дандар хэлээд "Үнэндээ амьд яваа бид гурав баатар биш баатар гэж эх орноо хамгаалж жинхэнэ байлдааны фронт-тулалдааны талбарт цусаа урсган, залуу нас, алтан амиа алдсан тэдгээр дайчдыг гэвэл бодит үнэнд нийцнэ" гэж дурсан онцлон тэмдэглэж хэлсэн нь үүнийг давхар баталж байна. Энэ бол үнэхээр хэлмэгдүүлэлт мөн болох нь харагдаж байна.
Өдрийн сонины 1999 оны 197/197/ дугаарт: Орхон аймгийн ахмад дайчин Б.Халтар "Амьд яваа ахмад дайчид бол дайсантай шууд туулж байлдан алтан амиа алдсан бусад баатрын гавьяатай харьцуулахад өчүүхэн юм шүү" гэж оноож хэлсэн байдаг. Хил дээр алба хаасан хилчинд миний эх орон, миний нутгийн газар шороо гэсэн эх оронч үзэл бат шингээсэн байдаг. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг... хэмээн Хүннүгийн Модунь Шаную айлдсан байдаг. Энэ утгаар миний аав жинхэнэ эх оронч бөгөөд баатарлаг үйлс нь Хилийн цэргийн түүх, Зэвсэгт Хүчний архивт алтан үсгээр бичиж үүрд дурсан мөнхлөсөн байна. Миний эцэг мөн миний гурван хүү хилийн цэрэгт алба хаасан. Бага хүү Б.Мырзабек БХИС-ийг төгссөн, одоо Булган аймгийн Хялгантын 234 дугаар ангид дэслэгч цолтой алба хааж байна. Энэ утгаар би өөрийгөө цэргийн ар гэрийнхэн гэж үздэг учраас монгол цэрэгт хайртай. Тухайн үед миний эцгийг эх орныхоо даалгавар, байлдааны олон удаагийн үүргмйг гарамгай сайн биелүүлсэн тул Байлдааны болон Бид ялав, За Победу медалиудаар шагнаж байсан байна. Одоо эцгийнхээ товч намтар болон ахмад дайчдын зарим дурсамжаас иш татъя.
 
ХОВДЫН ЭРЭЛХЭГ НАЙМАН ДАЙЧИН БУЮУ ХИЛИЙН ЦЭРГИЙН САЛААНЫ ДАРГА АГСАН Ж.ЖАНАБИЛХАНЫ ТУХАЙ
 
Миний эцэг Жанбазар овогтой Жанабилхан Баян-Өлгий аймгийн Цагаангол (одоогийн Цэнгэл) сумын нутагт 1914 онд малчин ардын гэр бүлд төрсөн. Ядуу эцэг, эхээ асрахын тулд хар багаасаа нутгийн баячуудад зарцлагдаж, мал хариулах, гар урлалаар оролдох зэрэг хар бор ажил эрхэлж, амьдралын хатуу зүдүү замыг туулж өнгөрүүлжээ. Багаасаа цовоо сэргэлэн тэрбээр тэр үеийн бичгийн хүн болох Т.Дүгэржав багшаас тусламж авч бие дааж хуучин, шинэ бичиг үсэгт тайлагдаж, монгол хэл сурч улмаар бичиг үсэг үл мэдэгчдийн бүлгэм дугуйланд багшаар ажиллаж олон хүнийг бичиг үсэгтэй болгож, соёлын үр тарьсан хүн юм. Арван найман нас хүрмэц Цагаангол сумын анхны МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж, тэр үеийн төр засгийн бодлогыг хөдөөгийн малчин ард түмэнд ухуулан таниулж хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж, нэр хүнд нь өсч олонд танигдсан байна.
1939 онд казах үндэстний эрчүүдийг цэргийн албанд татах журам анхлан гарчээ. Тэр үед 25 настай, гэр бүлтэй, 3 хүүхэдтэй, хөгшин эцэг, эхтэй миний эцэг, эх орноо харийн дайснаас хамгаапахаар эх оронч санаачилга гарган өөрөө тэргүүлж сумын МХЗЭ-ийн үүрийн гишүүд, цэргийн насны 11 хүнийг дагуулан цэргийн алба хаахаар эх орны нэн халуун цэг байсан Халхын гол, Баянтүмэн, Тамсагийн цэргийн ангиудад очиж, 1939-1944 оны гуравдугаар сар хүртэл салааны туслах, пулёмет салааны захирагчаар алба хаасан байна. 1940 онд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулийн гурван сарын курст оруулан жагсаал, буудлага, сэлэм, жадны болон морин спорт, командлах эрдэм эзэмшүүлж, офицерийн тангараг өргүүлж, бага дэслэгч цолтой төгсгөж зүүн хязгаарт явуулсан байна. Дараа нь баруун хязгаарын байдал хүндэрсэнтэй холбогдуулан бүх цэргийн жанжны тушаалаар 1944 оны дөрөвдүгээр сарын эхээр Ховд аймгийн Цэргийн 25 дугаар тусгай ангийн \/ морьт хороонд хөнгөн пулемётын салааны даргаар дэслэгч цолтой томилогдон Байтаг Богд, Хужирт голын анги салбарт явуулжээ. Монгол Улсын зүүн болон баруун хязгаарт дайсны тулгаралтад олон удаа оролцож онцгой үүрэг гүйцэтгэснийг удаа дараа авсан төрийн шагнал нь нотолж байна. 1941 оноос МАН-ын гишүүн. Тэр үед Байтаг Богд, Хужирт голын орчим гоминдааны 1000 гаруй цэрэг, олон тооны байлдааны техник, зэвсэг байрлаж байна гэсэн мэдээтэй байв. 1940-1948 онд баруун хязгаарын хилийн байдал хүнд байсныг улс төрийн аргаар зохицуулах аргагүй байв. 1947 оны зургаадугаар сарын 3-ны өдөр дайсныг Монголын хилээс гарч явахыг шаардсан Монгол Улсын Засгийн газрын шаардлагыг дайсны талд хүргэж очсон Булган сумын малчин Бадамыг баривчилж зэрлэгээр алж, хамт явсан Чулуудайг хөөж явуулсан нь байдал улам хурцадсаныг харуулдаг. Ингээд IV хорооныхон байлдаанд бэлтгэж 1947 оны зургаадугаар сарын 5-ны өдөр өглөө 04.00 цагаас онц мэргэн буудагч, пулемётын салааны захирагч миний эцэг Ж.Жанабилхан өөрийн захирсан долоон байлдагчийн хамт Монголын хилээр 20 км хуртэл цөмрөн орж ирсэн гоминдааны 1000 гаруй цэргийг 9 цагийн турш саатуулан барьж байлдан, дайсны олон зуун цэргийг устгаж, тулалдааны галын шугамын хамгийн тэргүүний гол чиглэлд давшиж, дайсны өөдөөс 20-30 метр ойртон очиж, амь биеэ үл хайрлан тулалдан эх орны дархан хил хязгаарыг хамгаалж салааныхаа давшилтыг зоригжуулан гарамгай сайн командалж, дайсанд дархан хилээсээ сөөм ч газар алдахгүйн төлөө тэмцэж онцгой гавьяа байгуулан, хамгийн сүүлд тэд бүгд буюу наймуулаа цусаа урсган, залуу нас, алтан амиа эх орныхоо төлөө зориулсан нь үнэхээр баатарлаг үйлс билээ. Миний эцгийн командлалд байсан хүнд пулемётын салааны тэдгээр найман баатрын нэр гэвэл:
1.Ж.Жанабилхан-хөнгөн пулемётын сапааны захирагч, Баян-Өлгий, Цагаангол сум, казах
2.Ж.Жономоо-хөнгөн пулемётын наводчик, Увс, Мапчин сум,дөрвөд
3.М.Чимид-хөнгөн пулемётын наводчик, Увс, Тэс сум, дөрвөд
4.С.Дамдинсүрэн: Тасгийн дарга, Завхан, Сонгино сум, Халх
5.Д.Готов-тасгийн дарга, Өвөрхангай, Бурд сум, халх
6.Л.Жаргал-цэрэг, Говь-Алтай, Баянуул сум, халх
7.Р.Пунцаг-БТР-ын наводчик, Увс, Давст сум, халх
8.П.Зодов-цэрэг, Баян-Өлгий, Алтанцөгц сум, урианхай
Ховдын V морьт хорооны II салааны эдгээр эрэлхэг найм хэмээн алдаршсан Цогтой найман баатрын эх орондоо авчирсан ялалт, баатарлаг үйлс үнэлэгдэхгуй хохирч хэлмэгдсэнийг хамтран зүтгэгч тэдний баатарлаг үйлсийг нүдээр үзсэн дайчин нөхөд нь, ар гэрийнхэн нь төр, засгийн удирдлагад үргэлж гомдож, сэтгэл гонсгойн явсаар 70 жилийг өнгөрүүллээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат түүхэн үнэн баримтыг үндэслэн 1990 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор нэхэн шагнаж ар гэрийнхэн биднийг баярлуулсан билээ. Эдний талаар түүхийн холбогдолтой зарим баримт дурдъя.
 
1.Эдгээр эрэлхэг найм хэмээн алдаршсан Ховдын найман баатрын эх орны өмнө байгуулсан гавьяа нь олон жил дарагдсны эцэст ахмад дайчид Г.Батаа, Г.Мажиг, М.Мягмар нар болон ар гэрийнхний шаардлагаар Залуучуудын үнэн сонины 1972 оны 128/5243, мөн 1973 оны 11/6265 дугаарт "эдний талаар юу мэдэх вэ?" нэртэй нийтлэлээр анх ил гарч эрэн сурвалжилж эхэлсэн юм.
2.Армийн улс төрийн газрын эрдэм шинжилгээний ажилтан И.Пүрэвсүрэн: "Тангаргаа биелүүлсэн дайчид" (1979 он) түүхийн дурсамждаа: "Дайснаа даралцаж, эх орон ард түмэндээ байгуулсан тэдний гавьяа хязгаарлашгүй юм. Тэд сөөм ч газар ухарсангүй, урагш давшсан хэвээр Монгол эх орны төлөө алтан амиа өргөжээ. Ж.Жанабилханы хамт амь үрэгдсэн долоон хүн бол энэхүү офицерийн удирдсан салааны дайчид юм. Тэд хошуучлагчид байв. Тэд эх оронч интернационалчид байв. Казах, халх, баяд, дөрвөд, урианхай үндэстэн ястны эдгээр хөвгүүд нэг ч алхам ухарсангүй, нэг нь ч амьдаар олзлогдсонгүй, өргөсөн тангаргаа биелүүлж эх орондоо амь биеэ зориулжээ гэж дурсан бичжээ.
3.Монгол Улсын баатар П.Чогдон "БНМАУ-ын хязгаарын цэргийн түүхэн замнал" Улаанбаатар 1972 он түүхийн дурсамж номондоо "Эх орноо хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж баатарлаг гавьяа байгуулсан Баян-Өлгий аймгийн Цагаангол сумын иргэн Т.Масейт, Ж.Жанабилхан нарын нэрийг дурдаж болно" гэж тэмдэглэн бичсэн байна.
4.Сүхбаатар дүүргийн иргэн, ахмад дайчин Б.Хожноо: Үнэн сонины 1990 оны 183 дугаарт "Үрэгдсэн дайчдыг дурсах нь үлдэгсдийн журамт үүрэг" нэртэй түүхийн дурсамж нийтлэлдээ 1947 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Байтаг уулын Хужирт голын эхэнд болсон ширүүн тулалдаанд Ж.Жанабилхан тэргүүтэй найман цэрэг эр эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө баатарлагаар байлдаж амь үрэгдсэн билээ. Төрөлх эх орныхоо хилийг хамгаалахад хүч давуу дайсны өмнөөс улаан нүүрээрээ тулж ганц ч алхам ухралгүй явж баатарлагаар амиа өгсөн Ж.Жанабилхан, Жономоо, Чимид нар шиг дайчид тийм олон биш байх ёстой. Эх орон үнэтэй болохоор эх орноо хамгаалж амиа өгсөн тэдгээр дайчдын нэр алдар ч хүн ардад маань үнэтэй байх ёстой биз ээ гэж харамсан бичжээ.
5.БХЯ-ны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, түүхийн ухааны дэд доктор, дэд профессор Х.Шагдар "Баатар вангийн цэргүүд" /УБ 2002 он/, Ч. Алтангэрэл, Ж.Эрдэнэпил "Баруун хилийн бат цайз" /УБ 1993 он/, Ч.Алтангэрэл "Ховд хязгаарын хил хамгаалалтын товч түүх оршвой" (УБ 2003 он), И.Пүрэвсүрэн "Эрэлхэг дайчдын гавьяат үйлс" /УБ 1980 он/ түүхийн баримттай номын дархан хил дээрээ дархалсан газар нэртэй түүхийн дурсамж нийтлэлдээ 1947 оны зургаадугаар сарын 5-ны өдөр эрэлхэг тулалдан амь насаа алдсан мэргэн буудагч хүнд пулемётын салааны дарга, дэслэгч Ж.Жанабилхан тэргүүтэй найман цэрэг эрийн баатарлаг үйлсийг нь үнэлээгүй дарж хохирч хэлмэгдэж ирсэн тухай маш дэлгэрэнгүй баримттай материал нийтлүүлсэн байна.
6.Ховдын IV морьт хо-рооны III сумангийн дарга С.Цэрэндорж "Запуучуудын үнэн" сонины 1987 оны 71/7348/дугаарт: Жанабилхан, Жономоо, Чимэд баатрууд байлаа нэртэй дэлгэрэнгүй дурсамж бичиж, нийтлуүлсэн байна.
7."Ховдын хорооны түүхэн замнал 90 жил" /Ховд хот-2012 он/ номын 16-22 дугаар хуудсанд: "Эрэлхэг найм" гэж ангийн түүхэнд нэр нь мөнхөрсөн эдгээр дайчдын баатарлаг үйлсийг нь тодоос тод бичжээ.
8.БНМАУ-ын Зэвсэгт хүчний тусгай архивын дарга, дэд хурандаа Наадгай 1974 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 19/472 тоот албан бичигтээ: "Ж.Жанабилхан Ховдын IV морьт хорооны II сумангийн II салааны даргаар ажиллаж байхдаа 1947 оны зургаадугаар сарын эхээр баруун хязгаар Байтаг Богдын орчим болсон байлдаанд эрэлхэгээр байлдаж байгаад нас барсан нь үнэн бөгөөд энэ хүний үйл явдал түүхийн хуудсанд мөнх бичигдсэн байна" гэжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний төв архивын дарга, хурандаа Т.Оюунбазар 1998 оны долоодугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ж.Жанабилханы тухай тодорхойлохдоо: ЖЖанабилхан баруун хил хязгаар дахь Байтаг Богдын тулгаралтад өөрийн удирдсан салааг зөв зохион байгуулан удирдаж дайсны өмнө 20-30 метр ойртон тулалдаж байгаад 1947 оны зургаадугаар сарын 5-ны өдөр байлдааны фронт-тулалдааны талбарт нас барсан гэж тодорхойлсон байна.
Миний аавын эх орныхоо өмнө байгуулсан баатарлаг гавьяат үйлсийг тухайн үед бодит байдлаар үнэлээгүй. Баримт гэвэл 1948 онд Байтаг Богдын тулгаралтаас 10 баатар төрөн гарсан. Энэ хүн 1947 оны баатарт зүй ёсоор орох гавьяатай, эх оронч хүн мөн. Дээр нь аймаг сумаас Монгол Улсын баатар цол нэхэн олгуулахаар таван удаа тодорхойлж, хамт явсан ахмад дайчид 5 удаа ил захидал бичиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан боловч шийдвэрлээгүй ирлээ.Төрийн гурван өндөрлөгт өдрийн сонины 2014 оны 51 дүгээрт ил захидал бичиж хандсан боловч хариу байхгүй. Энэ мэтчлэнгээр эрэлхэг найман дайчны баатарлаг гавьяаг мөнхжүүлэх гэсэн ахмад дайчид, хилчид, ар гэрийнхний олон жилийн санал хүсэлт талаар өнгөрч Үндсэн хуулиар олгогдсон ар гэрийнхний эрх зөрчигдөж ирлээ. Он цагийн эрхээр дайнд оролцсон ахмад дайчид цөөрсөөр... дарагдаж хэлмэгдсэн дайчдын үнэн түүх улам бүдгэрсээр буй нь даанч харамсалтай. Эх орон ард түмний төлөө, бидний ирээдүйн төлөө, чухамдаа Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, дархан хилээ харийн дайснаас хамгаалж, запуу сайхан насаа зольж, хорвоогоос буцсан миний аавын хувь тавилан даанч хатуу, өрөвдөлтэй буюу харамсалтайгаар өнгөрчээ. Гэвч шударга үнэн хэзээ нэгэн цагт ялан дийлдэг жамтай гэж итгэсээр ирлээ. Дээр нь ар гэрийнхэн бид давхар хохирч хэлмэгдэж ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 оны долоодугаар сарын 19-ний өдөр аавын мэндэлсний 100 жилийн ойгоор ирүүлсэн мэндчилгээндээ "Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө гарамгай гавьяа байгуулж, амь насаа өргөсөн баатруудаараа Монголын ард түмэн үеийн үед бахархсаар ирсэн билээ. 1947 онд Монгол Улсын баруун хязгаарын Байтаг Богдод болсон ширүүн тулалдааны үеэр баатарлагаар тэмцэж, амиа алдсан арван зоригт эрийн нэг болох Жанбазарын Жанабилханы мэндэлсний 100 жилийн ой тохиож буй энэхүү баярын өдрийн мэндийг түүний үр хойч болон Цэнгэл нутгийн зон олонд хүргэж байна. Эх орны энхийн манаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан цэргийн дэслэгч Ж.Жанабилханы алдар нэр зуунаас зуун дамжин дурсагдах болно" гэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн баярын хурал дээр эх орон ард түмний төлөө алтан амиа өргөсөн баатарлаг эрсийн алдар гавьяаг бид эргэн дурсах ёстой гэж онцлон тэмдэглэж хэлсэн билээ. Энэ жил баруун хязгаарын Байтаг Богдын тулгаралтын түүхт 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хилийн цэрэгт амь амьдралаа зориулсан миний аав Ж.Жанабилханы нэр төрийг сэргээж, эх орны өмнө байгуулсан гавьяаг үнэлж Монгол Улсын баатар цол нэхэн шагнах нь шударга үнэнд нийцнэ. Монголын төр, засаг миний аавын нэр төрийг сэргээж, Монгол Улсын баатар цол нэхэн шагнаж төрсөн нутгийн зон олон, хамаатан садан, хүү, ач, гуч нарыг баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Дээр нь эх орны төлөө онцгой гавьяа байгуулж амиа алдсан зарим хүнд тухайлбал, Монгол Улсын агаарын замыг анх нээсэн, анхны нисгэгч хурандаа Дэмбэрэлийн Жамбаа, ардчилсан хувьсгалын их удирдагч Санжаасүрэнгийн Зориг нарт Монголын төр Монгол Улсын баатар цол нэхэн соёрхох нь зүйтэй гэсэн саналтай байна.
 
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭНГЭЛ СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН, 83 НАСТАЙ ЖАНАБИЛХАНЫ БАКЕЛЬ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen