1980-аад оны шүтээн болж явсан алдарт "Top Gun" киноны халуухан хосууд1986 онд дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан кино бол АНУ-ын зэвсэгт хүчний хамгийн шилдэг нисгэгч болохыг хүсдэг тэнгисийн цэргийн залуу нисгэгч Маверикийн тухай өгүүлэх "Тор Gun" кино юм. Киноны дуу нь киноноосоо хэд дахин илүү нэр алдартай болж залуусын дунд хит болж байжээ.

Тэгвэл "Тор Gun" киноны дууг алдарт гитарчин, дуу зохиогч Стив Стивенс хөгжимчин Харолд Фалтермэйер нар бүтээж байсан юм.  Мөн энэхүү дуу нь 1987 оны Грэммид "Веst Рор Instrumental Performance" төрөлд шагнал авч байжээ.

Кино болон киноны хөгжим ийнхүү дэлхий нийтийг байлдан дагуулах болсон шалтгаан нь гол дүрийн халуухан жүжигчид Том Круз, Келли Мак Гиллис нар гэж олон сая кино сонирхогчид хүлээн зөвшөөрдөг. Одоогоос 32 жилийн өмнө бүтсэн тус бүтээлд жүжигчин Том Круз 24 настайдаа Келли Мак Гиллис 29 настайдаа тоглож байжээ.

Тухайн үеийн Америк залуусын шүтээн болж явсан тэд хэдийн 56, 61 настай болцгоожээ. Жүжигчин Том Крузын олон жилийн дараахи төрхөнд өөрчлөлт бараг харагдахгүй бол үзэсгэлэнт Келли Мак Гиллис нилээдгүй өөрчлөгдсөн нь зарим нэгэн фенүүдийг нь гайхшруулаад байгаа аж. Ингээд дэлхийн кино түүхэнд болоод  хөгжмийн урлагт хэзээд үл хуучрах "Top Gun" киноны дуу "Take My Breath Away" дууг хүргэе.

Эх сурвалж: Seen.mn