Экс Ерөнхий сайд нарын амь насыг төр батлан даах ёстой

 

Экс Ерөнхий сайд нарын амь насыг төр батлан даах ёстойӨчигдөр 15:00 цагийн үед хорих 461-р ангид саатуулагдаж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал муудсан тул Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн. Ингэснээр өнөөгийн байдлаар Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан хоёр ч хүн хорих ангид эрүүл мэнд нь илэрхий доройтож, төвийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд яг ямар өвчин нь сэдэрсэн гэдгийг мэдэгдээгүй ч эмч нарын зөвлөгөөний хурлаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан гэдгийг хэлсэн.

Уг нь С.Баяр, Ч.Сайханбилэг нар хоригдохгүйгээр байцаагдаж, хууль хяналтын байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг гарган өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдэж, хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс тэгэх шаардлагагүй, хорино гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхдээ тэднийг дахин гэмт хэрэг өдүүлж болзошгүй гэдэг хачирхалтай шалтгаан дурдсан юм.

Гэтэл экс Ерөнхий сайд нар тун сэжиг бүхий байдлаар хөл дээрээ тогтож чадахгүйд хүрсэн байх юм. Мэдээж шоронгийн нөхцөл байдлыг энгийн амьдралтай зүйрлүүлж болохгүй. Гэхдээ нэг нь сэхээнд орж, нөгөөх нь хагалгаа хийлгэхдээ тулсан. Тэгэхээр нөгөөх шалгалт, байцаалт нь хойшилно гэсэн үг.

Ер нь үхсэн хүн үг хэлдэггүй ч гэдэг. Сүүлийн үед сошиал ертөнцөөр, экс Ерөнхий сайд нарын амь насыг төр батлан дааж, хэргийн үнэн мөнийг шударгаар тогтоох ёстой гэсэн байр суурь эрс нэмэгдлээ. Энэ нь ч зүй ёсны хардлага.

Нээрэн л ажил хийсэн хүмүүс нь шоронд үхэж, гэм буруутнууд наранд жаргадаг шударга ёс байхгүй.

Erennews.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen