Монгол үндэсний ой санамжийн дээд шүтээн

Монгол үндэсний ой санамжийн дээд шүтээнМонголын нууц товчооны талаар эрдэмтэн Гаадамбын Билгүүдэй, бодлогот баатар Дэнд гүний ач хүү Б.Мөнхсүх нартай хийсэн хөөрөлдсөнөөс:
Лувсанданзангийн "Алтан товч", Галдангийн "Эрдэнийн эрх", Саган цэцэний "Эрдэнийн товч", Рашпун-цагийн "Болор эрих", Рашид-ад-диний "Сборник летописей-Судрын чуулган" зэрэг түүхэн шастирын гол эх "Монголын нууц товчоо" ("Юань улсын нууц түүх")-г анх 1240 онд Хэрлэн голын хедөө арлын газраа уйгаржин монгол бичгээр бичсэн боловч харамсалтай нь, тэр эх гээгдэн үгүй болжээ. Эдүгээ монгол үгийг нангиад үсгээр галиглан буулгасан дэвтэр ньТайпэй, Бээжин хотын номын санд байгаа
 
НУУЦЛАЛ БА НЭМЭЛТ ОРУУЛДГИЙН УЧИР
 
Энэхүү ном зөвхөн алтан ургийнханд зориулсан нууц, дээр нь үргэлж баяжуулж байдаг учраас хаан ширээг залгамжлагчид ялангуяа хааны хатдын өрсөлдөөн энэхүү бичгийн "цөөхөн байдаг", "устаж алга болдог" түүхэн бодит шалтаг шалтгаан болдог байсан байх аа.
Монголын нууц товчооны 1254-1258 оны нэмэгдэл дээр Өгэдэй, Тулуй хоёрыг харьцуулсан судалгаа хийхэд л хэний талаас бичсэн бэ гэдэг нь харагддаг. (Дөргөн, Сорхогтун хатны өрсөлдөөн) Хубилай хааны тухай Хятадын олон ангит кинонд хэнийг хаанаар залгамжлуулах асуудлыг "хааны үлдээсэн бичиг"-тэй холбон ихэд ач холбогдол өгсөн байдаг. Мин улсын монгол ээжтэй Юн Лэ хаан, хадам Шу Дай жанжны хамт Монгол руу их дайтсан, Хархорин руу хүрч туйпуу болгоныг нь эвдэж, ихээхэн ном судар шатаасан үйл зорилгын нууц сонирхол энэ нууц түүхийн баримт бичигтэй ч холбоотой байх.
Хятадын Мин улсын үед бичсэн гэх (1382) монгол үгийг нангиад үсгээр галиглан буулгасан 12 дэвтэр ба 15 дэвтэр гэсэн хоёр хувилбар ном байдгаас 12 дэвтэр бүхий зохиолыг  "Е Дэхуйн дэвтэр" гэдэг. Юань улсын сүүлийн үед монгол хэл муутай хан хөвгүүдэд зориулж хятад ханзаар буулгасан байх магадлалтай бол Мин улсын үед монгол хэл мэдэхгүй хятадуудад зориулж хятад үсгийн бүрхүүлд орсон энэхүү монгол үгийг нангиад үсгээр галиглсан ном бий болжээ. Мин, Чин улсын үед дарагдаж з рим нэр, газар усны нэрний лавлагаа хийхдээ ашигладаг байсан байх магаддалтай. Ялангуяа манж нар 1755 оноос хойд шинэ газрын нэр усыг мэ- дэх зорилгоор ашигладаг байжээ. 1907 онд Хятадын ном цуглуулагч энэхүү 12 ботийг Шанхайд хэвлүүлсэн. Оросын эрдэмтэн лам Бичурин хятад ханзаас болоод европынхон судалж чаддаггүй байсан Хятадын түүхийн олон номыг манж галигаар дамжуулан дэлхий дахинд хүргэсэн гавьяатай болохыг Г.Билгүүдэй онцолж байв.
Бээжингийн хааны ордноос уг номыг олж авсан (худалдаж авсан) Кафаров 1866 оноос хойш (хятад хэлтэй Позднеевт өгсөн) түүнийг дэлхий даяар судалж, монгол хэлийг  хятадаар галигласан эхийг хөрвүүлэх ажил эхэлсэн. 1940 онд Монголын нууц товчооны 700 жилийн ой болохын өмнө дэлхийн улсууд, эрдэмтдийн дунд хэн нь түрүүлж хөрвүүлэх талаар нууц өрсөлдөөн өрнөсөн бололтой байдаг.
 
Монголын нууц товчоог хөрвүүлсэн гадаад эрдэмтэд:
 
Япон 1907. Нака Мичиёо (Хуйман 1930 өвөрлөгчДугаржав, Оюундалай) ханз
Герман 1935, 1937 Э.Хейниш анхны латин галиг
Орос 1936, 1941 он СА.Козин (Панкратовын шүүмж хэвлэлтийг гацаасан)
Франц 1949 онд П.Пеллоу (1913. "Юань улсын нууц түүхийн монгол гарчиг")
Бельги 1953 Антуан Мостарт Хейниш, Козин нарын орчуулганд шүүмж.
 
Монголын нууц товчоонд судалгаа хийсэн монгол эрдэмтэд:
 
Жамсрангийн Цэвээн 1909-1910 оны үед Хятад улсад ажиллах үедээ Ордосоос шинэ хэвлэгдсэн Нууц товчооны 12 дэвтрийг олж ирээд Гадаад яамны дэд сайд Б.Цэнд гүнд танилцуулжээ. Б.Цэнд гүн хятад бичгийн хэлийг чадамгай эзэмшсний хувьд тэр чухал судрыг ихэд олзуурхан сонирхож ажлын хажуугаар нанхиад галиг үсгийг монгол бичигт хөрвүүлэх ажлыг хийхээр шийджээ. Цэнд гүнгийн Е Дэхуйн эхийг баримтлан 1917 онд хервүүлсэн "Монголын нууц товчоо"-ны тэрхүү бүтээлийн гар бичмэл эх хувь нь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Санкт-Петербург (Ленинград) дахь салбарын Дорно дахины суддалын хүрээлэнгийн номын сангийн гар бичмэлийн сан хөмрөгт, харин дээрх зохиолын зүйл бүрийг утгачилсан тайлбарын орчуулгын хуулбар-сий- рүүлгэ нь Монгол Улсын нийтийн номын сангийн гар бичмэлийн хөмрөгт байдаг.
Монголын нууц товчоог 1917 онд монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан Гадаад яамны дэд сайд Б.Цэндийн хэргэм цолыг нэмж байсан нь тухайн үед монголчууд хэрхэн ойлгож, ач холбогдол өгч байсны илрэл болов уу. Б.Цэнд хөрвүүлгэ, сийрүүлгэ 1917 Цэвэгсүрэн тусалсан. Ц.Дамдинсүрэн 1941-1947 монгол бичиг, 1957 шинэ үсгээр хэвлэгдэв. Хятадад хадгалагдаж байсан Нууц товчооноос гадна Э.Хейниш, С.А.Козины Нууц товчооны орчуулга, 1917 оны Б.Цэндийн хөрвүүлгэ, сийрүүлгэ нь Ц.Дамдинсүрэнг Нууц товчоог 1941-1947 шинэ үсгэнд буулгах үед хийгдсэн бөгөөд монгол, хятад сурвалжийг Европынхтой харьцуулах боломж Ц.Дамдинсүрэнд байсан нь  өвөрлөгчдөөс давуу тал нь болсон байх гэж Г.Билгүүдэй ярьсан. Д.Цэрэнсодном. Гурав дахь орчуулга хийв. "Алтан товчтой" харьцуулсан эрдэм шинжилгээний орчуулгаараа Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. Ш.Бира, Б.Сумъяабаатар, Д.Төмөртогоо, Д.Цэдэв Дашцэдэн Ш.Чоймаа-Сонгомол эх... 2005 он
Ш.Гаадамба 1976. Нууцтовчооны нууцаас. 1990. МНТ бол XIII зууны Монголын уран зохиолын дурсгалт бичиг. Монголын нууц товчооны судлалын зарим асуудал.
Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн.
Б.Сумъяабаатар-хятад үсгийн латин галиг, монгол харьцуулалт. 1990
Д.Цэдэв-бэлгэдлийн судалгаа бичив.
Т.Дашцэдэн 1985 онд латин үсгийн галигт буулгав.
Ц.Хандсүрэн 1997. Эхийг фото зургаар,2002 кирилл үсэгт хөрвүүлэв.
Гаадамбьш Билгүүдэй "аман уламжлал"-сэдвээр эрдмийн зэрэг хамгаалав.
Ш.Чоймаа. Сонгомол орчуулгын шинэ хөрвүүлгэ хэвлүүлэв.
Монгол Улсаас доктор Э.Пүрэв- жав, хиад боржигин Пунсаг, Өвөрмонголоос Ч.Цогтнаран, Баяннамар, Балжинням нар Нууц товчооны ном болон бусад холбогдолтой зүйлсийн  цуглуулгатай болсон нь (зарим нь 1500 хүртэл) эх түүхээ хайрлан хамгаалах нэг хэлбэр болсон юм.
 
БОДЛОГОТ БААТАР ЦЭД ГҮН
 
Б.Цэнд гүн Монголын эртний хэлнээс гадна солоон, дагуур, орчоон хэл сайн мэддэг байсан нь МНТ-г орчуулах ажилд нэмэртэй болсон нь эдгээрт эртний монгол зарим хэллэг зохих хэмжээгээр хадгалагдсаар ирсэн байна. Тэрбээр хятад хал, ялангуяа Хятадын эртний бичгийг сайн эзэмшсэн, манж бичигт ч нэвтэрхий байсан. Энэ хүн уг эх бичмэлийн унаган төрхийг хэвээр хадгалахыг ихэд хичээж, дур мэдэн ямар нэгэн уран зохиолын үг хэрэглэн засамжлаагүй, үг үсэг нэмж хасаагүй байдаг. Гүн Цэнд (Хүлүгэний 12 дахь үеийн Бэбүгийн хоёр дахь хүү) Монголын тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцэлд оролцож баатар цол хүртсэн, Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ хэлэлцээнд хувь нэмэр оруулсан, Богд хаант Монгол Улсын шинэ Хууль цаазын бичгийг зохиох үйлсэд идэвхийлэн зүтгэсэн, Нийслэл хүрээний цэргийг захирах сайдыг орлож байсан жинхэнэ эх оронч хүн байв. Монгол Улсын ГЯЯ-ны дэд сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны туслан шийтгэлцэх сайд Бодлогот баатар Цэнд Нармай Монгол Улсын Хайлаар хотод Засгийн газрын хэд хэдэн сайдын ажил үүрэг ч гүйцэтгэж байв. Хятадын Засгийн газар Ардын хувьсгалын дараах өвөл нэгдүгээр сарын 16-нд Цэнд гүний (бүл хүүхдийн хамт ирсэн) тэргүүлсэн дөрвөн төлөөлөгчийг Хүрээнд ирүүлж, шинэ Засгийн газрын хуучин гишуүдтэй Хятад эвлэрэхэд бэлэн гэдгийг сануулж хүндхэн гэрээ хэлцэл хийх гэж дипломат үйл ажиллагаа явуулж байсныг Америкийн консул Скобин номондоо дурдсан байдаг.
Бодпогот баатар, гүн Бавуудайн Цэндийн монгол гэргий Р.Дондог (гүнгийн бага хатан 1899-1990) Хүү Лхамсүрэн эмч, охин Хандсүрэн түүхч, хүү Бодьсүрэн зураач, охин Дуламсүрэн дипломатч нартайгаа Чөлөөлөх дайны дараа Монголдоо ирсэн. Ц.Хандсүрэн аавынхаа номын эхийг Ленинградад хараад ихэд хөөрсөн гэдэг. Цэндийн их эхнэрээс төрсөн Элдэнтай түүний хүү Ардаажав нар нэртэй түүхч суддаач болсон юм. Цэндийн Элдэнтайн 1980 оны үеэр "Ариутган шүүсэн Монголын нууц товчоо" гэдэг хоёр боть ном, "Монголын нууц товчооны үгсийн сонгомол тайлбар" ном гаргажээ. Элдэнтайн Ардаажав МУИС-ийг төгсөж, эцгийнхээ хятад хэлээр бичиж үлдээсэн зохиол бүтээлийг нь монгол хэлнээ орчууллаа. 4000 орчим үгтэй "Монголын нууц товчооны сийрүүлэл тайлбар" гэдэг ном гаргасан байдаг.
МНТ-г Цэнд гүн монгол хэлнээ хөрвүүлсэний 100 жил тохиож буй энэ цаг үед орчуулга хөрвүүлгийг сийрүүлгэтэй харьцуулах талаар шинэ үеийн монгол бичигт буулгах талаар "Бодлогот баатар Цэнд гүн" ТББ, зээ хүү Д.Начин, ач хүү Б.Мөнхсүх нарын санаачилж буй санал чармайлтад Монголын түүх, хэлний эрдэмтэн мэргэд, нийгмийн хариуцлагаа дээдэлдэг иргэд байгууллагууд туслалцаа дэмжлэг үзүүлэхнь дамжиггүй. Энэхүү түүхэн баримтын хувь заяа Монголын түүхийн ээдрээтэй замын толь гэлтэй. Гадаад нөлөөлөл, дотоод зөрчилдөөн, нүүдэлчдийн амьдралын онцлог болгон тусгалаа олсон байна. Улаанбаатар хот төвхнөх гэж хэд нүүсэн билээ. 1911 онд Богд хаант улс байгуулагдаад нэн тэргүүнд хийсэн ажил бол Судар бичгийн хүрээлэн байгуулж, архиваа байгуулах буюу үндэсний ой санамжаа сэргээх ажил байж энэ хүрээнд МНТ-ны эхний орчуулга хийсэн юм.Өөрчлөн байгуулалтын 1990 оны зааг дээр олон эрдэмтэн "Нууц товчоо"-той холбоотой судалгаа хийсэн нь монголчууд сэргэн мандах эхлэлийн нэг хөрс байж өнөөдөр олон судлаач МНТ-той холбоотой төрөл бүрийн судалгааг үргэлжлүүлэн хийсээр байна.
 
Ч.Сосорбрам Бригадын генерал
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen