Хөл бөмбөгийн ДАШТ 1950

Хөл бөмбөгийн ДАШТ 1950Дэлхийн хоёрдугаар дайнаас шалтгаалж 1942 ба 1946 оны хөл бөмбөгийн ДАШТ-нүүд зохиогдож амжилгүй 1950 оныг үзэв. Дөрөв дахь ДАШТ-нийг 1950 оны 6-р сарын 24-нөөс   7-р сарын 16-ны хооронд Бразили улсад явуулахаар ДХБХ шийдвэрлэсэн юм.
Энэ ДАШТ-нд оролцох улсуудыг сонгон шалгаруулах үйл явц маш будлиантай гэхээсээ илүү хүндрэлтэй байсан гэж хэлж болно. Герман болон Япон улсыг хүн төрөлхтний эсрэг хөнөөлт дайн хийсэн учраас хассан.
ЗХУ тэргүүтэй (Болгар, Унгар, Чехсловак, Польш, Румын, Албани) зэрэг Европын улсууд дайнд сүйдсэн эдийн засаг, аж ахуйгаа сэргээх шаардлагатай гэсэн шалтгаанаар оролцохоос татгалзсан.
 
 
Өмнөд америк тивийн  Аргентин, Эквадор ба Перу улсууд гомдол тээж явдагаа илэрхийлэн ДАШТ-нийг өнжсөн.
Ази тивийн  Филиппин, Индонез болон Бирмийн багууд ДАШТ-нийг өнжихөөр шийджээ.
Ингээд Бразили, Мексик, Швейцарь, Югослав, Англи, Чили, Испани, АНУ, Итали, Энэтхэг, Парагвай, Швед, Уругвай, Боливи, Турк, Шотланд гэсэн 16 орон оролцохоор болоод байсан боловч эдийн засгийн болон  бусад шалтгаанаар Турк, Шотландын багууд бодлоо өөрчилсөн байдаг. ДХБХ Португали болон Франц улсуудад урилга явуулсан ба Франц улс урилгыг хүлээн авчээ.
1950 оны 5-р сарын 22-ны өдөр  Рио-де-Жанейро хотноо сугалаа явуулж багуудыг албан ёсоор хуваарилав.
1-р хэсэг: Бразили, Мексик, Швейцарь, Югослав
2-р хэсэг: Англи, Чили, Испани, АНУ
3-р хэсэг: Итали, Энэтхэг, Парагвай, Швед
4-р хэсэг: Уругвай, Боливи, Франц
Сугалаа явуулснаас хойш Энэтхэг болон Францын багууд эцсийн мөчид бодлоо өөрчилж, оролцохгүй болсноор энэ дэлхийн аваргын тэмцээнд 1930 оныхтой адил хамгийн цөөн буюу 13 улс оролцсон юм.
 
 
"Бразили-1950” нь шигшээ тоглолт болоогүй ДАШТ гэж түүхэнд бичигдсэн байдаг. Учир нь эхний шатнаас шалгарсан 4 багийг тойргоор тоглуулж хамгийн олон оноо авсан баг нь буюу Уругвайн шигшээ баг Дэлхийн аваргаар шалгарсан аж.
 
ДАШТ 1950-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
Бразиличууд  тоглолт бүрд олон гоол хийж илүүрхэн хожиж байсан ба түрүүлнэ гэдэгтээ хэт итгэлтэй байв. Ямар сайндаа Бразилийн ХБХ багийн бүх гишүүддээ алтан медаль (Тэр үед түрүүлсэн багт зөвхөн цом өгдөг байсан) захиалан хийлгэж байхав.
Мөн "Бразиличууд ялагчид” хэмээх дуу зохиосон нь түмний хүртээл болоогүй.
Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн их үзэгч буюу 200000 шахам хүн Маракана цэнэгэлдэх хүрээлэнд цугласан гэдэг баримт байдаг.
Бразиличууд Уругвайд ялагдсан тоглолтод хаалгач Барбозаг буруутган амьдралынх нь туршид гадуурхасан. Хамгийн сүүлд 1993 онд Бразилийн ХБХ түүний олон улсын хөлбөмбөгийн тэмцээнийг тайлбарлах эрхийг хассан аж.
Уругвай улсын хөл бөмбөгчин Гижа: Маракана цэнгэлдэх хүрээлэнд цугласан 200000 хүнийг дуугүй болгосон 3 хүн байдаг Фрэнк Сенатра, Ромын Пап гурав дахь нь би хэмээн хожим өгүүлжээ.
Тус ДАШТ-ний шилдэг довтлогчоор Бразилийн хөлбөмбөгчин Адемир Маркес де Менезис 7 гоол оруулсан амжилтаар шалгарч байжээ.
 
С.Баярсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen