Н.Төгсцогт багшийнхаа дүрийг өмсгөл дээрээ мөнхлөв

Н.Төгсцогт багшийнхаа дүрийг өмсгөл дээрээ мөнхлөвСонирхогчдын боксоос мэргэжлийнх рүү орсон гурван жилийн хугацаанд есөн тулаан хийхдээ наймд нь хүнд цохилтоор, нэгийг нь оноогоор ялаад буй Н.Төгсцогт өнөөдөр /2018.05.26/ 10 дахь тулаанаа хийнэ. 

Рингэн дээр King Tug нэрээр гарч буй Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь 28 тулааныхаа 25-д ялалт байгуулаад буй чамгүй туршлагатай 34 настай колумб боксчин Оскар Эскандон. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.

Тулаан хаяанд ирсэн энэ өдрүүдэд Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залсан олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэрбээр боксын замд хөтлөн оруулж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багшийнхаа хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ "R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард хүнд өвчний улмаас таалал төгссөн багшийнхаа гэгээн дурсгалд зориулж Н.Төгсцогт ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen