Алтан, Нямдорж нар түнжин хагарсан уу?

Алтан, Нямдорж нар түнжин хагарсан уу?"Алтжин”-гаар овоглосон Алтан хатагтай Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очих тухай сүүлийн хэдэн хоног хэвлэлээр багагүй шуугиан дэгдсэн. Алтжингийн Алтан увсын фракц болохыг ч олон нийт анх удаа анзаарч мэдсэн нь лавтай. Гэвч УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж Алтанг Эрдэнэтийн захирлаар зүтгүүлээгүй тухай мэдэгдэл хийснээр энэ асуудал хэсэг намжсан. Гэтэл хэвлэлээр шуугиж, Увсын фракцын дэмжлэгтэйгээр Эрдэнэтэд очих найрааг амжилттай явуулж байсан явдлыг олон нийтэд задалсан хийгээд УИХ-ын чуулган дээр үгүйсгэсэн явдлаас болж тэр хоёрын түнжин хагарсан талаар улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байна. Муудалцааны улмаас Алтангийн барьсан орон сууцанд суудаг Нямдоржийг байраа чөлөөлж өгөхийг шаардсан тухай яриа ч гарчээ. Энэхүү муудалцаан Увсынханы амбицид халтай учраас эвлэрүүлэх ажиллагааг Увсаас гаралтай нэгэн улс төрч хариуцан ажиллаж эхэлсэн байна. Үйл явдал хэрхэн эргэхийг бид ажиглаж л сууж дээ. Увсынхан хэрхэн эвлэрч эвдэрлэцдгийг бас харж л сууя даа гэж...
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen