ЯДУУ ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ ЖЕКИ ЧАНГ ЭХ НЬ ЗАРАХ ГЭЖ БАЙВ

ЯДУУ ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ ЖЕКИ ЧАНГ ЭХ НЬ ЗАРАХ ГЭЖ БАЙВЯдуу гэр бүлээс гаралтай Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жеки Чан эхийнхээ хэвлийд бүтэн 12 сар буюу 1 жил бойжсон байна. Түүнийг төрөхгүй удсан тул эмч нар түүнд кесаревын (хийсвэр) хагалгаа хийхээс өөр аргагүйд хүрсэн гэдэг. Тулааны мастер маань төрөхдөө 5 кг 400 гр жинтэй гарсан гэдэг. Түүнийг ээж нь  эх барьж авсан Англи эмчид зарах гэж байсан тухай түүх ч бий.

27207-47260d11-4332-11e5-871e-1f2aaf8a9efa Ядуу гэр бүлээс гаралтай Жеки Чанг эх нь зарах гэж байв

Хонконгийн нэртэй жүжигчин хэзээд авьяас чадвар шаардсан акробат, тулааны үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг байлдан дагуулсан чадварлаг жүжигчин юм. Тэрбээр 1960 оноос хойш өдгөөг хүртэл нийтдээ 150 гаруй кинонд дүрээ мөнхлөв.

Гэр бүлийн хувьд аав нь тагнуулч, ээж нь хар тамхины наймаачин байсан тухай баримт ч байдаг бөгөөд долоон настай байхад нь аав нь Австрали улсад цагаачлахаар явсан аж. Явахдаа хүүгээ Хятадын драмын академид оруулснаар түүний жүжигчин болох гараа эхэлжээ. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулан хийдэг нь түүний олон үйлдлээс харагддаг. Бүхнийг өөрийн гараар нягт нямбай хийх дуртай тэрээр нэгхэн үзэгдлийн зураг авалт дээр хамгийн олон удаа дубльдсэн хүнээр тодорч Гиннесийн номонд бичигдсэн байдаг аж.

Киноныхоо бүхий л зүйлсийг өөрөө хийх дуртай түүний музей Шанхайд байдаг бөгөөд биеийнхээ бүх ясыг дор хаяж нэг удаа хугалж байсан гэнэ. Тэрээр долоон хэлээр ярьж чаддаг бөгөөд 20 гаруй цомог бичүүлээд амжжээ. Хоёрхон төрлийн зүйлээс айдаг тэрээр хурц үзүүртэй зүйл болон олон хүний өмнө ярихаас ихэд айдаг байв.

 

chan Ядуу гэр бүлээс гаралтай Жеки Чанг эх нь зарах гэж байв

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen