СТАНДАРТ БАНКТАЙ ХИЙСЭН АРБИТРЫН МАРГААНД САНААТАЙ ЯЛАГДЖЭЭ

 

СТАНДАРТ БАНКТАЙ ХИЙСЭН АРБИТРЫН МАРГААНД САНААТАЙ ЯЛАГДЖЭЭЭрдэнэтийг барьцаанд тавьсан асуудал гарч ирснээр эрх баригч МАН-ынхан сандарч эхлэв. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Баярласан фракцууд ч бий.

Учир нь МАН-д "нууц ноён”-ы дүрээр хувийн эрх ашгаа тулгадаг С.Баяр, Н.Багабанди тэргүүтэй хууччуулын фракцыг дарж авах бололцоо шинэ үеийнхэнд олдоод байна. Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Ч.Ганзориг нарын үйлдвэрийн удирдлага, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй шахаачдын бүлэг, С.Баяр-Н.Багабандийн зохицуулагч бүлэг энэ асуудалд хамрагдан улстөрөөс шахагдах нь тодорхой байна. С.Баярыг суллаж гаргах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа тэд улам сандарч эхэллээ. Ингэснээр "Эрдэнэт”-ийн будлианаар МАН-д үе халагдах нь бололтой. Өмнө нь Н.Энхбаяр энэ бүлэглэлийг завлах гээд чадалгүй өөрөө шоронд орж дууссан түүхтэй, тийм хүчирхэг бүлэглэл юм.

Харин "Эрдэнэт”-ийн ӨАБНУ-ын (одоо Хятадын ICBC банкны мэдэлд орсон) "Стандарт” банктай хийсэн арбитрын маргаанд ялагдуулах ажлыг Монголын талыг төлөөлж оролцсон хуулийн фирм санаатай хийсэн байна. Энэ фирм нь Гадаад хэргийн сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувь нийлүүлж байгуулсан компани юм. Монголын гадаадтай хийж буй арбитрын маргаан бүрт энэ компани Монголыг төлөөлж оролцдог ч Монголыг ялагдуулж, нөгөө талаас хувиа авдаг бизнест гаршаад байгаа юм билээ.

Ц.Мөнх-Оргил бол Ц.Нямдоржийн нөмөр дор Хуульзүйн дэд сайдаас карьераа эхэлснийг сануулах хэрэгтэй байх.

24tsag.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen