ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ УЕП-ЫН ОРЛОГЧ Г.ЭРДЭНЭБАТЫН ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫН ТАЛААРХ ХАРИУ ТАЙЛБАРЫН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ УЕП-ЫН ОРЛОГЧ Г.ЭРДЭНЭБАТЫН ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫН ТАЛААРХ ХАРИУ ТАЙЛБАРЫН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

 

Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн. Нэгдүгээрт, үзээд их л харамссан. Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж, 10 жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ. Хоёрдугаарт, уг нь би Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан. Гэтэл прокурор мэргэжилтэй хүн тийм зүйл ярьсанд үнэхээр гайхсан.
▪️Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаа гэртээ агсам тавих ямар хамаатай юм бэ. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ.Чимгээ гэдэг хүүхэн нотолгоогоо гаргаж ир гэсэн нь ямар хамаатай юм бэ. Энэ өнцгөөс нь харахад их л ядуу ярилцлага байсан. Надад ойлгогдсон гол юм нь энэ асуудлаар ярьж болохгүй, яривал хохь нь шүү гэсэн сануулга л өгөөд байх шиг харагдсан.

▪️Прокурорууд нь гарч ирээд ил ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэдэг л асуудал тавьж байгаа. Нэг талд нь прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэрэг дээр өмгөөлөгч огт байхгүй
▪️Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна.
▪️Энэ хэргийн нотлох баримтууд нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ч ирүүлсэн, өөрсдөө ч уулзсан. Тэд "Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэсэн. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуулд хадгалагдаж байгаа.
▪️Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон.
▪️Гэмт хэрэгт зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзээд би их харамссан. Захиалагчийг нь олоогүй хэр нь тэр аймар ухаантай захиалагч байна лээ. Баригдахгүйн тулд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байна лээ гэж л прокурор хүн яриад байгаа юм даа. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир гарна. Дээд шүүх дээр очих боломжгүй болгож, айхавтар том хуулийн завхрал санаатайгаар хийсэн.
▪️Манай салбар дотроосоо үүнийг эсэргүүцдэг хүмүүс "Уг хэргийг ингэж завхруулж байна, сайдаа” гэж надад хэлдэг. Өмгөөлөгчид арга ядаад ирдэг. Жишээ нь, Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүний хүүр аваачиж хаясан гэж цагдаагийнхан надад хэлж байгаа юм. Үнэн л байсан.
▪️"Наад Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн. Юу ч ярьж мэдэх хүн. Энэ хүний үгээр уг хэрэг яваад байна шүү дээ гэж цагдаагийнхан надад хэлдэг юм. Тэгээд үүнийг нь үнэн үү гээд асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг.
▪️Энэ хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй хийж буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм.
▪️Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентаас ирсэн бичигт "Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн шүү дээ.

https://www.facebook.com/233057393772086/photos/a.233461580398334.1073741826.233057393772086/402122390198918/?type=3&theater

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen