Дэлхийн улсууд жилд хэдэн өдөр амардаг вэ?

Дэлхийн улсууд жилд хэдэн өдөр амардаг вэ?Испани: Уг нь бразилчуудыг баяр ёслол, цэнгээнд хамгийн дуртай, халуун цуст ард түмэн гэдэг бол испаничууд тэднээс дутдаггүй. Энэ улсад жилд 36 баяр тэмдэглэдэгээс 22 нь албан ёсных. Харин улс даяар амардаг 14 баяр байдаг.

Тус улсын хуулиар ажилчин, албан хаагчид жилд дунджаар нэг сарын цалинтай амралт авах эрхтэй. Испани нь Европын холбооны бусад улсаас ажилгүйдэл харьцангуй өндөртэй байдаг бөгөөд ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх талаар төр, засгийн зүгээс онцгой анхаардаг байна.

Венесуэль: Латин Америкчуудыг дуу хөгжим, наргиан цэнгээнд дуртай гэдэг. Үүний нэг нь Венесуэль улс юм. Тус улс жилдээ мөн 36 баяр тэмдэглэдэг. Үүнээс 24 нь албан ёсны баяр бөгөөд 12 баяраар улс даяар амардаг. Баяраас гадна тэмдэглэлт өдрүүдэд ч өндөр ач холбогдол өгдөг. Аавуудын өдөр, Сэтгүүлчдийн өдөр зэрэг сонирхолтой тэмдэглэлт өдрүүдтэй.

Шинэ Зеланд: Энэ улс жилдээ 25 баяр тэмдэглэдэг. Үүнээс 10 өдөрт нь бүх нийтээр амардаг байна. Шинэ Зеланд нь Европ тивд оршдоггүй ч Европын холбоонд бүртгэлтэй улс юм. Тус улсын ажилчин, албан хаагчид жилд нэг сар цалинтай амрах эрхтэй. Хөдөлмөрийн хуулиндаа хэрэв ажилтан, албан хаагч бүх нийтийн амралтын өдрөөр ажиллах бол ажилласан цаг бүрийн хөлсөө жирийн үеийнхээс нэг нугалж төлүүлэх эрхтэй хэмээн заажээ.

Франц: Жилдээ 36 баяр тэмдэглэдэгээс 11 нь бүх нийтийн амралтын өдөр юм. Тус улсын үйл албан байгууллагууд ажилтнууддаа жилд нэг сар цалинтай амраах үүрэг хүлээдэг. Ийнхүү өгөөмөр "зан” гаргасныхаа төлөө хатуу шаардлага тавьдаг байна.

Франц нь бизнес эрхлэгч, ажил олгогчдод ээлтэй, тэдэнд хангалттай анхаарал хандуулдаг бөгөөд тухайн байгууллага ашигтай ажиллахын тулд ажилчдаа олноор нь ажлаас халахыг ч зөвшөөрдөг. Дэлхийн II дайнд идэвхтэй оролцсон улсын хувьд Ялалтын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэдэг.

Грек: Грекчүүд жилд 37 баяр тэмдэглэдэг бөгөөд эдгээрээс 12 нь олон нийтийн амралтын өдөр юм. Уламжлалт баяруудаас гадна шашны баяр ч цөөнгүй байдаг.

Боливи улс: Боливичууд жилд 37 баяр тэмдэглэдэгээс 12 нь бүх нийтийн амралтын өдөр юм. Тус улс зул сарын баяраас гадна зургадугаар сард уламжлалт шинэ оны баяраа тэмдэглэдэг. Мөн "Далай тэнгисийн өдөр”, "Далбааны өдөр” зэрэг өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг байна.

Харин манай улсын хувьд жилд 10-аад баяр тэмдэглэдэг бөгөөд дунджаар 14 өдөр амардаг. Үүнийг бусад улстай харьцуулахад баяр ёслол, амралтын өдөр цөөн мэт боловч улс бүр өөр өөрийн онцлогтой, мөн тухайн улсын хөгжил, ёс заншил зэрэг олон зүйлээс хамааралтай юм.

Б.БИЛГҮҮН

 
Gereg.mn
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen