МАН МИАТ-ЫН ХУВЬЧЛАЛД ЯАРАВЧИЛАВ УУ?

 

МАН МИАТ-ЫН ХУВЬЧЛАЛД ЯАРАВЧИЛАВ УУ?Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хэвлэлээр дамжуулан Ерөнхий сайддаа МИАТ-ын томилгоонд оролцолгүй, холхон байхыг сануулсан нь энэ томилгооны ард МИАТ-ын хэл амгүйхэн хувьчлах У.Хүрэлсүхийн танхимын бодлого яваад байна уу? Ж.Бат-Эрдэнэ сайдын хувийн амбиц уу? гэдэг нь одоогоор нууцлаг байна. Юутай ч УИХ-ын 32-ын бүлэгт багтдаг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн танхимд багтуутаа МИАТ-ын хувьчлалыг хөндөх болсон нь эрх баригч хүчин МАН 2020 оны улстөрийн сонгуулийн өмнө хэдэн тооны томоохон обьектуудаа ханцуй шамлан хувьчлах прогнозыг ёрлож эхэллээ. Салбар яамны сайдын энэхүү албан мэдэгдлийг МИАТ-ынхан Засгийн газрын байр суурь гэж хүлээн авч бужигнаж эхэлжээ. 800 гаруй ажилтантай МИАТ компанийн хувь заяа хувьчлалын буянаар чухам хаашаа эргэх бол???. Хагас сарын өмнөөс яригдаж эхэлсэн МИАТ-ын даргын халаа сэлгээ удахгүй хийгдэх бөгөөд МИАТ-ын шинэ даргын томилгоонд Ерөнхий сайд, салбарын сайд 2-ын санал зөрөлдсөнөөс томилгоо түр хойшилсон сурагтай. Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ С.Батболдын Засгийн газарт сангийн төрийн нарийнаар ажиллаж, 2012 онд Н.Алтанхуягийн засаг томилогдоход хамгийн сүүлд ажлаа өгч байсан Д.Баттөрийг нэр дэвшүүлсэн нь дэмжлэг аваагүйгээс Ж.Бат-Эрдэнэ сайд хэвлэлээр Ерөнхий сайдыг МИАТ-ын томилгооноос холхон байхыг сануулсан байна.

МИАТ-ын даргад санаатай байгаа экс төрийн нарийн Д.Баттөрийн хувьд Сангийн яаманд очингуутаа хамгийн чухал алба нэгжид өөрийн хүмүүсээ байршуулж сошиал орчинд цоллуулж, дотоодын компаниудаа "унагааж” Хятадын HKB International гэдэг компанид зориулж өндөр дүнтэй санхүүжүүлэлтийн гэрээ хийх давуу тал олгосон асуудлаараа АТГ-д шалгуулах ёстой албан тушаалтнуудын жагсаалтанд ч бичигдэж байсан намтартай нэгэн. Ч.Улааны туслахаар ажилласан явсан МАХН+МАН угшилтай экс төрийн нарийн Д.Баттөрийг МИАТ шинэ даргаар томилох уу? эс томилох уу гэдэг асуудал хаврын чуулганы өмнө шийдэгдэх нээ. Хэрэв салбарын сайдын зурсан зургаар Д.Баттөр МИАТ-ын даргаар томилогдвол салбартаа шийдвэрлэх гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажил харуулаагүй ч МИАТ-ын хувьчлалыг хийхээр зориг шулуудсан Ж.Бат-Эрдэнэ сайдын гараар төрийн өмчийн томоохон обьектүүдийн хувьчлалын марафон эхлэх нь тодорхой боллоо.

 
 
Эх сурвалж: Сайхан.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen