Төвд улс хятадын автономит улс болхоосоо өмнө ямар тогтоцтой байсан талаар тухайн үед Төвдөөр аялж байсан гадаад дотоодын гэрчүүд түүхнээ хэдэн үг үлдээснийг уншив. Бас л гомдмоор улс байжээ. Доор ерөнхийд нь товчлов:


1. нийт хүн амын 35% нь боол, 30% нь харц (боолоос наагуурхан), 20% нь лам гэлэнмаа
2. Боол бол ноёны өмч тул түүнийг зарах, зодох, хоол хүнсээр боох, тамлах, алах, тахир дутуу болгох эрхийг хуулиар олгосон байв.
3. Тэр үеийн ламууд хүний мөчөөр хийгдсэн элдэв шашны эдлэл их хэрэглэдэг байсан тул боол, хоридлуудын гар хөлийг ноёд цавчиж лам нарт өргөл барьдаг байсан байна
4. Том хүний ба хүүхдийн бүтэн арьсыг шашны үйлд мөн хэрэглэдэг байсан тул ноёдууд боолоон алж арьсыг нь өвчин хатааж тусгай "үнэт” өргөл барьдаг байсан байна
5. Хамгийн аймаар зан үйл: Зурхайн тодорхой нэг өдөр төрсөн хүүхдийг лам нар шавилуулж ивээлдээ авна. Хэдэн жил сургалт явуулсны эцэст тохирох өдрөөн шавьдаа мансууруулах бодис өгч ухаан алдуулаад шинээр баригдах сүм дуганы сууринд амьдаар нь тодорхой зүг чиг рүү харуулж булна. Амьдаар нь. Яах гэж: тэр сүмийн энергийг өндөр байлгах, энергийн зүгийг зөв чиглүүлэх, булуулсан шавь тэр явдалд эхнээсээ зориулагдан бэлтгэгддэг гэвэл яаахуу?
6. Шашны байгууллагууд (одоо…. лам хуврагууд) харц ардаас татвар хураадаг. Төдөн кг шар тос, төдөн кг арвай, мах, сүү, шинэ шавь.
7. Татварын хүү: жилийн 50-80%.
8. Хүүтэй татвар төлж чадахгүй харц автоматаар боол болно.
9. Боол болчихоод төлж чадахгүй үхчихвэл хүүхэд ач гуч нь төлөх үүрэгтэй. Лам нарт төлөх татвар ш дээ.
10. 1920 онд "чихний татвар” гэж шинэ татвар хураадаг болов. Боол, харц хүн чихтэй бол татвар төлнө, төлөхгүй бол чих тас няс.
11. Төвд нь зөвхөн 1959 онд боолчлолоос албан ёсоор татгалзсан
12. Боол харц ардыг шийтгэх аргууд: гар, хөл, хэл, чих, хамар огтлох, нүд сохлох, арьсыг өвчих, ташуурдах, шөрмөс тасдах, гар хөл хугалах, улайссан төмрөөр тамгалах
13. Далай лам-уудын 5-ыг нь лам шавь нар нь өөрсдөө алсан байдаг
14. Шашны урсгалаасаа болж ламууд хоорондоо байлдаж бие биенээ алдаг байв.
15. Хуримын, шинэ хүний, үхлийн татвар: харц нарт хамрагдах татварууд
16. Ер нь их сонин татваруудтай байсан байна: баяр тэмдэглэсний, бүжиглэсний, шоронд хоригдсоны, шоронгоос суллагдсаны, мод тарьсны, амьтан тэжээсний (энэ татвар манайд ч байгаа шүү), ажилгүйдлийн, өөр аймагт зорчсоны татвар зэрэг болно. 

Шашны зан үйлүүд дотор гаж зан зүйл их бий...

Хүний гавлын ясаар аяга хийж уух, онгон эмэгтэйн дунд чөмгөөр хийсэн бишгүүр зэргийг дурьдаж болно. Амарбаясгалан хийдийг барихад дээр өгүүлсний адил Амар ба Баясгалан хэмээх хоёр хөвгүүдийг амьдаар нь булж дээр нь хийд босгосон гэдэг. Төрийн ёслол хүндэтгэлийн цам харайх бүжиг чөтгөр шулмас, мангасууд хүний уураг тархи болон зүрхийг гартаа барин хутгаар сийчих мэт бүжиглэлдэн байдаг. 
Хубилай хаан Ромд бичсэн захидалдаа "Энэхүү шашин болон ид шид мэрэг төлөгийн ард чухамдаа чөтгөрийн хүч ноёрхож байдаг... " гэдгийг дурьдсан байдаг аж.
Өнөөгийн нийгэмд ч авилгачид, гэмт хэрэгтнүүд лам, бөө, ид шидийг үйлдэгчид, мэрэг төлөгчид дээр очин нэгнээ хараалгах тохиолдлууд цөөнгүй...

Эх сурвалж: Baabar.mn