Путины өрсөлдөгчгүй сонгууль

 

Путины өрсөлдөгчгүй сонгуульОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ерөнхийдөө гарч байна. Монголын цагаар 05:30-д хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин дахин сонгогдох нь тодорхой боллоо. Сонгогчдын 80 хувийн саналыг тоолоход Путин 76.18 хувийн саналтайгаар тэргүүлж байна. Түүний араас Грудинин 12.3 хувь, Жириновский 5.98 хувь, Собчак 1.53 хувийн саналтай явж байгаа юм.

Оросын Төрийн тэргүүн дэмжигч нартайгаа уулзаж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэрбээр энэ үеэрээ Үндсэн хуулиа шинэчлэх гэж яарахгүй байгаагаа хэлж, тангараг өргөснийхөө дараа бүх өөрчлөлтүүдийг хийж эхэлнэ гэсэн байна. Путин ийнхүү дахин зургаан жил ОХУ-ыг удирдахаар сонгогдлоо.

Ирэх 6 жилд юу хийх вэ

Испанийн Вангвардиа сонин ирэх 6 жилд Путины өмнө шийдэх олон асуудлууд байгааг онцолжээ. Үүнд ядууралтай тэмцэх, хямралын дараах эдийн засгаа сэргээх гэсэн дотоодын асуудлуудаас гадна барууны орнуудтай гадаад харилцаагаа сайжруулах даалгаврууд багтаж байгаа аж.

 

Нью Йорк Таймс тус сонгуульд В.Путины цорын ганц том өрсөлдөгч Алексей Навальный өрсөлдөөгүй болохыг онцолсон байна

 

Вангвардиа сонинд бичсэнээр 2024 он Путины төрийн эрхэнд байх сүүлчийн хугацаа байх өндөр магадлалтай учраас Путин өөрийн залгамжлагчаа тодруулах нь чухал гэнэ.  Сөрөг хүчний улс төрчид төрийн эрхийг нэг хүн олон жилийн турш барьж байгаа талаар байнга шүүмжилдэг. Яг энэ шалтгаанаар Путин болон түүний ойрын хүрээлэлд түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан тохиолдолд одоо байгаа улс төрийн нэгдсэн тогтолцоог барьж чадах нэгнийг олоход маш хүндрэлтэй байх болно хэмээн онцолсон байна. 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen