Мэдээллийн технологийн үндэсний парк сонгон шалгаруулалтанд урьж байна

 

Мэдээллийн технологийн үндэсний парк сонгон шалгаруулалтанд урьж байна

 

Мэдээллийн технологийн үндэсний паркийн бизнес инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологийн чиглэлээр болон мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

 

Инкубатор нь инноваци, технологид суурилсан шинэ санаа, бизнесийг амжилтанд хүрэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм.

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МТҮП-ын "Coworking Space 2” танхим (217 тоот)-д 10:00 цагт зохион байгуулах ба http://incubator.itpark.mn/admission цахим хаягаар орж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамж хувь хүн 100,000 төгрөг, компани бол 150,000 төгрөг байна.

Инкубаторт элсэснээр оффисийн өрөө, интернэт зэрэг дэд бүтцийн хөнгөлөлт эдлэхээс гадна ITPark –н зохион байгуулдаг хөрөнгө оруулагчдийн, менторшипийн болон коммунити сүлжээнд нэгдэж бизнесээ дэмжүүлэх, хөгжүүлэх гэх мэт олон давуу талуудтай юм.

Инкубаторт элсэхийг хүсэгчдийн материалыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авах ба 2018 оны 03 сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалтыг МТҮП-ын 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болох юм байна. 

Нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшилд суурилан шийдвэрлэсэн байдал нь элсэгчдийн давуу тал болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэснээс авна уу

Холбоо барих утас: 976-11-318044, 88998444

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Мэдээллийн технологийн үндэсний парк

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen