Өнгөрсөн зуунд аж төрж байсан аварга биет хүмүүс

Өндөр нуруутай хүмүүс үргэлж л анхаарал татаж байдаг. Эдүгээ Европ тивд өнгөрсөн зуунд өндөр хүмүүсийн шарилыг задгай галд шатаахдаа, чөтгөрийн хамт шатааж байна хэмээн үздэг байжээ. Учир нь өндөр хүмүүс чөтгөрийн цустай байдаг гэж үздэг байсан гэнэ.

 

XIX зуун гэхэд ер бусын өндөр хүмүүс анагаах ухааны сонирхлыг татах болжээ. Эрдэмтэд ийм өндөр хүмүүсийн нууцыг илрүүлж чадсан бөгөөд өнчин тархины хэт томролт нь өсөлтийн дааврыг ихэсгэж, улмаар биеийг байнга томроход хүргэдэг байна.

Дэлхийн түүхэн дэхь хамгийн зартай өндөр хүмүүсээс заримыг танилцуулж байна.

Юлиус Кох

2 метр 46 сантиметр

 

Юлиус Кох шинжлэх ухаанд тодорхой болсон хамгийн өндөр 15 хүний нэг байжээ. Тэрээр төрөлхийн хэт өсгөлүүн нэгэн байсан бөгөөд энэ өвчин нь даамжирсаар түүний хоёр хөлийг үхжихэд хүргэсэн байна. Хоёр хөлийгнь тайрснаар түүний насыг ердөө хэдхэн сараар уртасгаж чаджээ.

Кох 1902 оны гуравдугаар сарын 30-нд Бельгийн Монсе хотод нас барсан байна. Ийнхүү түүний араг ясыг Бельгийн байгалийн музейд одоо болтол үзүүлдэг гэнэ.

Вално Муллуринне

2 метр 51,4 сантиметр

 

Вално 1909 оны хоёрдугаар сарын 27-нд Хельсинки хотод төрсөн бөгөөд бэлгийн бойжилтын үе хүртэл нь ингэж хэт өндөр болох ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.

Тэрээр хэдхэн сарын дотор жирийн нэгэн сурагчаас Финляндын хамгийн өндөр хүн болжээ.

Жек Кэррол

2 метр 63,5 сантиметр

 

Найз нөхөд нь Жекийг "Шар толгойт аварга” хэмээн хочилдог байжээ. Айова муж улсын 263 см өндөр фермерч энэ хүн бараг хоёр зуун кг жин татдаг байсан бөгөөд бооцоо тавин шүдлэн үхэр өргөдөг байсан гэдэг. Кэррол амьдралынхаа туршид нурууны хүнд хэлбэрийн муруйлтад шаналж, энэ нь фермийн эзний өдөр тутмын нэгэн хэвийн ажилд туйлын хүнд сорилт болж байжээ.

Жон Уильям Роган

2 метр 64 сантиметр

 

13 настайдаа Жон Роган ямар ч нас бие гүйцсэн хүнээс хоёр толгой өндөр байсан байна. Насанд хүрэхдээ залуу хоёр метр хагас өндөр болж, дараа нь бас 15 сантиметрээр өсч, тэр үедээ дэлхийн хамгийн өндөр хүн болжээ. Харамсалтай нь гэнэтийн өсөлт нь үений бороололт өвчинд хүргэж, улмаар түүнийг бие даан явж чадахгүй болгосон байна.

Роберт Вадлоу

2 метр 72 сантиметр

 

Өнчин тархины хэт томролтоос болж Робертын өсөлтийн даавар ер бусын их хэмжээнд хүрчээ. "Иллинойсын аварга биет” энэ хүн бараг гурван метр өндөр болж, 220 килограмм жин татаж байсан байна. Өсөлтийн даавар хэт их байснаас болоод, нас барсны дараа ч Роберт өндөр болсоор байсан аж.

 

С.Инда

Bataar.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen