Чингисийн цадиг

Чингисийн цадигЧингисийн билиг сургаалд Чингисийн ертөнцийг үзэх үзэл, түүний ухаан оюуныг илэрхийлэн тусгасан учраас  Чингис Засаг хуулиас салгаж үзэх хэрэгтэй.

 

Аливаа хүн ертөнцөд төрсний дараа зан төлөв нь бүрэлдэн тогтохдоо янз бүрийн хандлага дүр билгийг олдог  бөгөөд чингэх нь хүрээлэн буй  нөхцлөөс шалтгаалдаг байна. Алив суутан хүний адил Чингисийн амьдрал хөнгөн байсангүй. Тэмүжиний хүмүүжилд Есүхэй баатар нөлөө үзүүлж амжаагүй. Харин эх Өүлэн нь түүнд асар их нөлөө үзүүлсэн байна. Эх нь эртний үгийг иш татан, өвгөдийн үгийг үндэс болгон хөвгүүдээ соён сургаж, эцэг өвгөдийн эрэлхэг хүчирхэг явсан гавъяа зүтгэлийг нь магтан саашааж тэдний үлгэр дууриаллаар явхыг захин сургажээ.

Тэмүжин нь бөө мөргөлтэй бөгөөд аливаа юм цөм дээд тэнгэрийн хүч ивээл гэж үзэж байсан.

Чингисийн билиг сургаал нь их төлөв хөвгүүд дүү нар охид гүнж, өрлөг нартаа хандан хурим найрын үед эсвэл тэдгээрийн албан ажилд тохиох үеэр өгсөн сургаал сануулга юм. Чингисийн хэлсэн билиг сургаал нь утга уянгын яруу чанартай, гүн ухааны сэтгэлгээ бүхий байдгаараа онцлог юм.

Чингис хаан 4 хөвгүүндээ соён зарлиг болгон :

Ургахуйгаас шингэхүй хүртэл

Улс иргэнийг хураан авж

Энэ олон бус элэгтний элгийг нэгэн болгов.

Тэдгээр хүчээр нэгтгэсэн олон хүн хэзээ нэгэн цагт санаа хувьсах нь буй

Учир тэднийг баримтлан захирхыг бүхий л аргаар хичээх хэрэгтэй хэмээжээ.

Чингис хаан улсыг хэрхэн жолоодон засах талаар маш сонирхолтой чухал санааг гаргасан.    Үүнд :

Бүлэг иргэнийг залан  эс чадваас бүлхэн /бүлтэй, хүчтэй/ эс болюу

Идээнийг түгээн чадах буурч/ тогооч / хуа хурсан иргэнийг үл хождуульюу

Өөрийгөө олж идюу,  их улсыг засах бол идээ хураах лугаа адил хэмээжээ.

Хэдийгээр Чингис хаан боол хүнийг ноён болгоыг болгоомжилж байсан ч

Төрд хүчээ өгсөн хэнийгч болов түмний ноён болго

Шадарлан явж хүчээ өгсөн бол сандал өгч ноён болго гэж хэлжээ.

Мөн өөрийн билиг сургаалдаа архи ууж согтуурхыг хориглон архи уусан хүн үзэх нүдгүй, сонсох чихгүй болдог. Иймээс бор дарсыг хэрхэвч ууж үл болно гэж чанадлан захьсан байна. Чингис Засаг хуулиар ард иргэдийг албадлагын хүчээр барьж байхыг бодсон бол бас аргадан ятгах аргыг хэрэглэн баримталж захирхыг хичээсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen