Бодит амьдрал дээрх Форест Гамп буюу 54 мянган км аялсан хүн

Бодит амьдрал дээрх Форест Гамп буюу 54 мянган км аялсан хүн

 

Стив Фугета 17 жилийн өмнө хүүгээ алдсаныхаа дараа сэтгэл санаагаа засахын тулд Америкийг тойрон аялахаар шийдсэн байна. Хүүгээ алдаад зогсохгүй бизнес нь бүтэлгүйтэж, гэр бүлээсээ салсан нь түүнд хүнд цохилт болж, амиа хорлохыг завдсан юм. Харин одоо Стив одоо амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байна. 

Учир нь өдгөө 70 настай Стив 27 мужаар явган аялж, 54400 километр замыг туулж зорилгодоо хүрсэн юм. Уртын урт аялал нь түүний зовлон шаналлыг мартуулж, амьдрах эрч хүч хайрлажээ. Стив "Би өөрийгөө нээж олсон” гэж ярих дуртай гэнэ. Тэрээр орон гэргүй, ганцаараа амьдардаг бөгөөд бусад хүмүүсийн бэлэглэсэн мөнгөөр амь зууж, аяллаа цааш үргэлжлүүлжээ. Энэ хүн аяллаараа амьдралын үнэ цэнэ, утга учрыг бусдад мэдрүүлж, хүн хүнээ хайрлахыг уриалдаг тул нийгмийн сүлжээнд маш олон дэмжигчтэй юм.

Б.Мөнхтуяа

Ardchilal.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen