Зовлонгоос ангижруулах Буддын сургаалиуд

Зовлонгоос ангижруулах Буддын сургаалиуд-Амар амгалан бидний дотор байдаг. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй.
-Оюун санаа цэвэр үед баяр баясал сүүдэр мэт дагаж, хэзээ ч чамайг орхихгүй.
-Эрүүл бие, эрүүл ухааны нууц нь өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй, яг одоо ухамсартай амьдрахад оршино.
-Уур хилэн гэж улайссан нүүрс гартаа бариад хэн нэгэн рүү шидэх гэж оролдохыг хэлнэ. Гэвч тэр эхлээд чамайг шатаана.
-Амьдралын утга учир бол өөрийн зорилгыг тодорхойлж, түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулах.
-Тэнэгээ мэддэг тэнэг хүнийг ухаантанд тооц, харин өөрийгөө ухаантайд тооцдог тэнэг бол жинхэнэ тэнэг.
-Өглөө бүр бид шинээр төрдөг. Харин өнөөдөр яг юу хийх вэ гэдэгт бүх утга учир буй.
-Чи хэн болох, чамд юу байгаагаас хамаарч аз жаргал бий болохгүй. Чиний бодож байгаа зүйлээс л зөвхөн бий болно.
-Чи уур хилэнгийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй ч уур хилэн чамайг өөрөө шийтгэнэ.
-Бүгдийг ойлгоно гэдэг нь бүгдийг өршөөнө гэсэн үг.
-Үзэн ядалтыг үзэн ядалтаар дийлэхгүй, зөвхөн хайраар ялна.
-Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйл бидний бодлын үр дүн юм.
-Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм.
-Байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй хүнд аз жаргал хэзээ ч ирэхгүй.
-Нэг зулаас мянга мянган зул асааж болох тул гэрэл нь удаан үргэлжилдэг. Аз жаргалыг хуваалцлаа гээд багасдаггүйг сана.
-Хэрвээ өөрийгөө хөгжүүлэхгүй бол ухаантай хүн ч тэнэг болдог.
-Өөрийгөө ялж чадвал мянган тулаанд ялж чадна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen