60-70-80 аад оны хүүхдүүдэд зориулав

60-70-80 аад оны хүүхдүүдэд зориулавБиднийг хүүхэд байх үед машинаар суудлын бүс, аюулгүйн дэргүй л явдаг байлаа. Морин тэргэнд зүүгдээд явах бол хязгааргүй их жаргал байсан бөгөөд бидний унтдаг ор маань тугалагны агууламж ихтэй хурц өнгийн будгаар будагдсан байдаг байсан.

Эмний саванд хүүхдээс хамгаалсан ямар нэгэн нууц таглаа гэгч байхгүй байлаа. Зарим үед гэрийнхаа хаалгыг ч түгждэггvй байлаа. Бие биенийдээ түлхүүрээ орхидог байлаа. Бид усыг савалгаатай хуванцар савнаас биш хаанаас ч хамаагvй /крант, фонтан, цистерн машины шланг гэх мэтээс уучдаг байлаа. Унадаг дугуй унахад хэнийх нь ч толгойнд дугуйг хамгаалалтын малгайтай унана гэж ороогүй. Гайхамшигтай.

Хаанаас ч хамаагvй олсон банз фанераар бид хэдэн цагийн турш самокат /самкат/ хийчээд уруу гулгах үедээ тормоз хийхээ мартаснаа ойлгож байсан билээ. Үүний улмаас хэд хэдэн удаа халгай руу орсноос хойш энэ тормозны асуудлыг шийдэж байлаа.

Бид өглөө нар мандахад гэрээсээ гараад шөнийн гэрэлтүүлэг асах хүртэл гадаа тоглодог байлаа. Хэн ч биднийг хаана байгааг мэддэггүй байлаа.

Итгэхэд хэцүү ч гэсэн тэр үед ГАР УТАС байгаагvй ... Бид гар хөлөө зүсэж, шалбалж, шүд ясаа хугалж байсан. Цусаа гартал зодолдож, хөх няц болсон ч ... Сургууль дээрээ багш нартаа навс зодуулдаг байсан ч хэн ч хэн нэгнийгээ, багш нараа шүүх, цагдаад өгдөггүй байсан. Зарим багш нар хичээлийн үеээр тамхи баагуулж суудаг байсан ч хэн ч гомдол гаргадаггүй байлаа. Янз бүрийн л юм болж байлаа үүнд зөвхөн бид өөрсдөө л буруутай байсан.

Бид торт, мөхөөлдөс идэж хийжүүлсэн ундаа уусан ч хэн ч эдгээрээс болж таргалаагvй яагаад гэвэл гэвэл бид өдөржингөө галзуу юм шиг гүйлдэж тоглодог байлаа. Нэг шилнээс хэд хэдэн хүн ундаа уучдаг байлаа үүнээс болж хэн ч нас бараагүй.

Тэр үед бид нарт Sony PlayStation, Компьютер, 50 сувагтай кабелийн телевиз, диск тоглуулагч, интернет, гар утас зэрэг байдаггүй бид хамгийн ойрхон гэртээ нэгнийхрүүгээ бүгд очин хүүхэлдэйн кино үзэхээр явдаг байлаа. Тэр үед видео ч байхгүй байлаа. Орцондоо нүдээ боож тоглоно, буу хална, банзан гитар нүднэ. Подвалаараа дүүрэн нохой, гөлөг тэжээнэ. No problem!

Бид олон найзтай байсан. Гэрээсээ гараад бие биеээ зүгээр л хайгаад олдог байлаа. Хэн нэгэнтэй уулзах шаардлагатай бол бид хаалгыг нь тогшоод ч юм уу шууд ороод л уулздаг байлаа. Гаднаас нь исгэрээд. Санаж байна уу? Хэнээс ч асуулгүй...

Лааз, мод зэргэхнээр бид тоглоом зохиодог байлаа, хажуугийн цэцэрлэгийн модноос арнитк хулгайлаад иддэг байлаа.

Хэн ч байсан нэг удаа ч гэсэн хөл бөмбөг, жүдо, чөлөөт, бокс, хөнгөн атлетик, теннис, сагс, волейболын дугуйланд бүртгүүлж байсан байхаа, гэсэн ч бүгд ямар нэг багт багтдаггvй байлаа, гэвч ихэнх нь тамирчин. Бүгд хөлбөмбөг, лапта, сагс, хоккей тоглодог байлаа.

Шалгалт шүүлэг 10 вариант болж хуваагдахгүй зөвхөн 2 вариант. Дүн нь ч гэсэн 5 оноогоор дүгнэдэг байлаа ш дээ. Завсарлагааны үед бүгд хөөцөлдөж, ноцолдож эмнэлгийн шприцээр усаар байлдаж тоглодог байлаа.

Хэрвээ та энэ үеүүдэд багтдаг бол танд баяр хүргэе. Өнөө үеийн хүүхэд залуусын эрх чөлөөг Риалити шоу, Гар утас, Интернэт, Архиар худалдаж авахаас өмнө бидний хүүхэд нас дууссан нь бидний аз юм.

Ээж нарын мань бидэнд юм авч өгөхийн өмнө хэлдэг нэгэн үг бол ... Энэ чиний төрсөн өдрийн бэлэг шүү ...

Эмээ нарын мань хэлдэг үг бол шилийг нь буцааж авчраарай ...

Оросын ЗИЛ гэдэг нэг гартай хөргөгчийг санаж байгаа байлгүйдээ, онгойлгохоор дотроос нь ихэнх юм нь унадаг.

Морины толгойтой гутлын өмсгүүр хэл ... 00-ийн өрөөний хаалган дээр шээж байгаа таргандуу хүүхдийн зураг...
Дэгээний зурагтай усны плавк?!
Гурвалжин савтай сүү!

Гудамжинд байдаг байсан хийжүүлсэн ундааны машин, хүн болгон олон булантай нэг шилэн стаканаас ууна. Одоо бол хэн ч тэгэхгүй. (Одоо үед бол стаканыг нь таван секундын дотор хулгайлна, автомат машиныг нь 32 секундын дотор ачаад явна). Урд нь бол бүгд нэг л стаканаас уугаад өвчин авахаас айдаггүй байлаа ...

Урд нь бол ванны өрөөндөө улаан гэрэл асаагаад пленк угаадаг байсан бол харин одоо дижитал. Бидний ихэнх зургууд хар цагаан өнгөтэй. Тэгээд цаашаа юу билээ

Эх сурвалж: 

Админы мэдээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen