Дундговийн засаг ноёд хэний мөнгөөр зугаацаж явааг шалгана уу, Сангийн сайд аа?

Дундговийн засаг ноёд хэний мөнгөөр зугаацаж явааг шалгана уу, Сангийн сайд аа?

Ер нь анзаараад байхад Дундговь аймгийн ЗДТГ хийгээд ИТХ-ын нөхдүүд их том толгойтой, задарсан эрх мэдэлтэй байдаг.

Ямартаа л Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг улсын төсвийн хөрөнгөөр явж үзээд улс даяараа шуугиан тарьсны дөнгөж дараахан Дундговь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, хурлын нэр бүхий төлөөлөгчид Чех улсад хувийнхаа зардлаар биш орон нутагт нь хөрөнгө оруулалтанд зориулж хуваарилсан мөнгөөр зугаалах болсон тухай мэдээлэл нийтэд хүрч байсан билээ. 

Дундговь аймгийн удирдлагуудын тухайд хуулийг уландаа гишгэсэн үйлдэлтэй холбоотойгоор нэр сүр нь гарсаар ирсэн.

Тэгвэл Дундговийн ЗДТГ болон ИТХ-тай холбоотой анхаарал татсан нэг мэдээлэл сошиалаар гараад байна. Сошиал орон зай гэдэг бол иргэн хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй талбар билээ.

Тэрчлэн нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа Дундговийн ноёдтой холбоотой мэдээллийг бичсэн байна.

Тэрбээр "Дундговийн ИТХ дарга, Засаг дарга нар Францыг зорьсон зургаа ФБ-т байрлууллаа. Бойнг-нд анх удаа сууж байгаа дагуулууд нь гайхуулж байгаа царай нь.

Дундговийн засаг ноёд хэний мөнгөөр зугаацаж явааг шалгана уу, Сангийн сайд аа?

Их юмаар гайхуулав аа. Засгийн газраас нь ямар виз өгөө вэ. Ямартай ч мөнгөтэй ченжүүдээ дагуулан оджээ. Аймгийн нутаг дахь нэгэн том уурхайгаас их хэмжээний мөнгө авч зардлаа босгосон мэдээ бий. Хэрвээ тийм бол томхон авлига авчээ гэдэг хэрэгт унана даа.” хэмээгээд эрхэм уншигч таны харж байгаа энэхүү зургийг нийтлэсэн байгаа юм.

Ямар ч байсан гадаад явж галуу шувууны мах идэх гэж байгаагаа сошиалаар дамжуулан гайхуулах гэсэн Дундговийн удирдлагууд яг ямар мөнгөөрөө гадагшаа зугаалж байгаа вэ гэдгийг шалгахад илүүдэхгүй болов уу.

Аймгийнхаа удирдлагуудыг төсвийн хөрөнгө, уул уурхайн зардалаар яваагүй ээ гэж өмөлзөн өмөөрөх нэгэн ч сошиалд байгаа юм. За харин зугаалж яваа дарга нарын зургийг нийтлэсэн иргэн хэлэхдээ "Танай дарга нарын ХАСХОМ-ыг үзлээ.

Нэг их европоор зугаалаад байх ч мөнгөтэй хүмүүс биш л байна даа. Мэдэж байгаа бол эх сурвалжийг нь нийтэд зарлачихвал элдэв хардлагаас холдох юм даа. Бас энэ тэр газар нь шалгах гээд орж ирвэл амар биш үү.

Гэхдээ дээд дарга нар нь "Шүүхээс битгий ай. Халахаа хал, солихоо соль, Санаснаа хий" гэж семинардсан гэсэн биз дээ.

Эд нар чинь тэгээд Жуулчид биш Уулчид юм уу.” хэмээн бичжээ.

Нээрээ хаанаас авсан ямар мөнгөөр Франц руу зугаалсныг нь ил тод биччихвэл амар. Тэгэхгүй бол хоёр жилийн өмнө бас л хэдэн дарга нар Чех руу явсан асуудлаас болж Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас ажлын хэсэг томилон, Дундговь аймагт ажиллуулж байсан түүх давтагдаж болзошгүй байна.

Тэр үед шалгалтаар зөрчил илэрсэн юм даа. Түүнчлэн Дундговь аймагт өгөх орлогын шилжүүлгийг Сангийн яам зогсоож байсан. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нараар ахлуулсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг төсвийн мөнгөөр Чех, Словак улсад арав гаруй хоног аялаад ирсэн.

Тэд аяллын зардал болох 50 сая төгрөгөө 2014 оны долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг.

Тэгвэл өдгөө Францад зугаалж яваагаа гайхуулах Дундговийн засаг ноёд хэний мөнгөөр зугаацаж яваагаа ил тод зарлавал таарна.

У.Сайхан

Эх сурвалж: Bolod.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen