Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ЦОЛ ТЭМДГИЙГ БУЦААН ОЛГОВ

Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ЦОЛ ТЭМДГИЙГ БУЦААН ОЛГОВ

 

БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга агсан Юмжаагийн Цэдэнбал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны наймдугаар сарын 25-ний өдрийн Б/499 дугаар тушаал батлагдав.

Энэ тушаалаар Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ю.Цэдэнбал агсны "Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгож, "Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичиж түүний гавьяаг алдаршуулав.

 

МОНГОЛБАНК

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen