Хязаалангийн уралдаанд эхний дөрөвт хурдалсан морьдыг хаслаа

Хурдан морины салбар комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны албан ёсны дүн мэдээг гаргажээ.

 
Тодруулбал, эхний дөрөвт хурдалсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд, Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Ц.Батхуягийн борыг үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй хэмээн үзэн хассан байна. Улмаар тавд хурдалсан Л.Эрдэнэбаатарын хээрийг түрүүлсэнд тооцож, зургаад хурдалсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Ж.Эрдэнэтөгсийн хүрэнг аман хүзүүнд барьжээ. 


Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн, дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга, тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, уяач Ц.Жадамбын ухаа тус тус орсон байна.

 



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen