Мандан бадрахын дон буюу МАХН-ын даргын их санаа

Монгол төрийн бүхий л албан тушаалыг хашиж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр гэж ханадаг ч үгүй, цаддаг ч үгүй хүн бололтой. Тодруулбал, энэ удаагийн хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт бий. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэднэ. Тийм байтлаа намынхаа Бага чуулганыг хуралдуулж, Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөх тухайгаа мэдэгдэх болсон. Гэвч СЕХ түүний нэрийг нь хүлээн авахгүй. Учир нь 2012 онд “оймстой хөлийг нь гозгонуулж” баривчилснаас хойш гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсч, ял эдэлж байсан. Гэхдээ Н.Энхбаяр үүнийгээ өөртөө болон хүүдээ ашигтай байдлаар эргүүлэхийн тулд ийн нэр дэвших тухайгаа түмэнд түгээж байгаа хэрэг. 

Учир нь түүний нэрийг СЕХ-ноос буцаахад "Энэ хүмүүс нэр дэвших эрхийг минь хааж байна. Нэгэнт надад боломж олгохгүй байгаа учраас хамтрагчид, хүүг минь дэмжээрэй” хэмээн матрын нулимс унагахаар зэхэж байгаа биз ээ. Товчхондоо боломж олдвол нэр дэвшиж, болохгүй бол ашигтай пиар хийхээр төлөвлөсөн нь энэ. Байнга улстөрөөс албан тушаалын төлөө өрсөлдөж явдаг түүнийг эгээ л мандан бадрахын дон шүглэсэн нэгэн гэмээр. Хэрэв тиймгүйсэн бол Н.Энхбаяр эрх мэдэл, албан тушаалтай байх үедээ өнөөдөр яриад байгаа шударга ёсоо тогтоох боломж байсныг хэнбугай ч мэдэх биз ээ.

Б.Төгөлдөр 

Эх сурвалж: erennews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen