Х.Нямбаатар: ШЕЗ-д нэр дэвшигч бодлого ярих ёстой атал жорлон яриад хэдэн минут авлаа

Х.Нямбаатар: ШЕЗ-д нэр дэвшигч бодлого ярих ёстой атал жорлон яриад хэдэн минут авлаа

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших болсон үндэслэлээ танилцуулах үеэр нэр дэвшигч Н.Баасанжав "Миний хэрэгжүүлэхээр зорьж буй нэгэн практикийн ажил бол шүүхүүдээр орохоор манай ариун цэврийн өрөөний асуудал маш хүнд байдаг. Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө хамт байх тохиолдол олон байдаг. Үүнийг тухайлан нэг ажил болгон хиймээр санагддаг" гэж хэлсэн юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нэр дэвшигч Н.Баасанжавд нэг зүйл хэлмээр байна. Бид дээд суруулийн нэг шалгалтад багш нар аргалах гээд дэвэн дэлхийн юм хамж яриагүй. ШЕЗ цаашид Шүүхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярих байтал жорлон яриад хэдэн минут авлаа. Энд ирсэн хүмүүс бүгд цар нартай. Бодлого ярих ёстой. "Миний бодлоор" гэсэн хариулт байх ёсгүй" гэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen