Гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан БНХАУ-ын иргэн ЭСЯ-нд хандана гэв

Гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан БНХАУ-ын иргэн ЭСЯ-нд хандана гэв

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусдын биед халдаж, гэмтэл учруулжээ. Түүнд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн, материалжуулан шалгаж эхэлсэн байна.

Дээрх хэрэг нь Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Болд төмөр Ерөө гол” компанийн оффист гарсан гэх бөгөөд БНХАУ-ын иргэн, 36 настай, эрэгтэй Чен Хо гэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ажээ.

Хохирогч гэх иргэн нь Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпорацийн замын инженер ажилтай бөгөөд тухайн өдөр орчуулагчийн хамт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай уулзалт товлон очсон байжээ. 
Эмнэлгийн дүгнэлтэд, хохирогчийн хамрын зөөлөн эд гэмтсэн, зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан гэж тэмдэглэсэн байх ба ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очиж, оёдол тавиулжээ.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар, Б.Дэлгэрсайхан нь хохирогч Чен Хо-гийн зүүн хөлний шилбийг иртэй зүйлээр зүссэн мэт шарх үүссэн байсан бөгөөд 10 см орчим оёдол тавиулсан, энэ хэргийн талаар Монгол Улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад хандана гэжээ.


Болсон явдлын талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодруулах гэсэн боловч ямар нэг хариу өгсөнгүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen