УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ

 

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн байна. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллъяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулах болжээ. Дээрх асуудлаар АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэнэ.

П.Анужин нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс  Их хуралд сонгогдсон.

Түүний ХОМ-ийг танилцуулж байна. П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа нь нэг тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужин хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай гэж ХОМ-дээ дурджээ.

Хамгийн их анхаарал татаж байгаа нэг мэдээлэл нь тэрбээр 200 хурдан удмын адуутай гэх мэдүүлэг юм.

https://www.caaknews.mn/view/8312244/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen