Нисдэг хулгана буюу сарьсан багваахай

Английн хамгийн олон хувиар хэвлэгддэг "Sun" сонинд “нисдэг зандалчин, сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан. Тэр шинэ коронавирусийн буруутнаас ч зайлсангүй. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” -аар ийнхүү нэрлэгджээ. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа тарж эхэлнэ дээ” гэж таамаглаж байсан нь бодит биеллээ олсон гэж бичсэн. Түүний тодотгосноор, шинэ коронавирус гарснаас хоёр хоногийн дараачаас сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан хэвлэгджээ.

Генетикийн шинжилгээнээс үзэхэд, коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхэлсэн байна. Энэ сүүн тэжээлтэнд аюултай вирус дамжуулах хэд хэдэн үндэслэл бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байсан. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан байх нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг бол сарьсан багваахайд, өөрт нь огт хөнөөлгүй гэж эрдэмтэд тогтоолоо. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн мѳн таамаглажээ. Хүний алганд багтах жижигхэн, ёстой л далавч залгасан хулгана гэж үзэж болно. Орой нар жаргахаар л тэд агуйгаагаасаа гарч, газраас холгүй өндөрт нисдэг. Хүүхдүүд малгайгаа шидлэн барих гэж оролддог.

 

О.Гоо-Оюун

Эх сурвалж: control.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen