COVID-19-ийн эсрэг адил төрлийн вакцин ашигласан улсуудад халдварын тархалт ялгаатай байна

ОХУ-д “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар эрчимтэй тархаж, сүүлийн нэг хоногт 28 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн нэг өдөрт 973 хүн нас баржээ.

Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нэг өдөрт хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байгаа юм. ОХУ нийт хүн амынхаа 30 гаруй хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байгаа ажээ.

Үүнээс гадна ихэнх хөгжингүй орнууд хүн амынхаа дийлэнх хувийг MRNA технологид суурилсан вакцинаар дархлаажуулаад байна.

MRNA технологид суурилсан вакцин нь бусад вакцинуудтай харьцуулахад үр нөлөө нь өндөр гэдэг нь батлагдаад байгаа юм. Хэдий тийм боловч энэ нь улс орон бүрд харилцан адилгүй байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал, Герман, Дани, Их Британид нас баралт өмнөх оргил үеэс 10 гаруй хувиар буураад байгаа аж. Харин Израил, Грек, АНУ-д “коронавирус”-ийн халдварын тархалт өндөр хэвээр байна.

БНХАУ, ОХУ-д хөгжүүлсэн вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашигласан ихэнх хөгжиж буй улсад халдварын тохиолдол, нас баралт долоодугаар сараас хойш нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

М.Аминаа

Bloomberg Tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen