Өмнөд Африкт COVID-19-ийн хурдацтай тархдаг, мутацид орсон шинэ хувилбар илэрлээ

Өмнөд Африкт COVID-19-ийн хурдацтай тархдаг, мутацид орсон шинэ хувилбар илэрлээ

 

Өмнөд Африкт “коронавирус”-ийн халдварын мутацид орсон шинэ хувилбар илэрсэн байна. Энэхүү хувилбар нь илүү хурдан тархдаг, эсрэг биеэс зайлсхийх чадамж сайтай гэдгийг эрдэмтэд онцоллоо.

Шинэ мутац Африк, Ази, Номхон далай, Европ, Австралийн долоон оронд тархаад байгаа аж.

Үүнээс гадна АНУ-д “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар эрчимжиж, COVID-19-ийн хүндрэлийн улмаас нас барсан хүний тоо наймдугаар сард 24 мянгыг даваад байна. Энэ нь гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм.

Түүнчлэн АНУ COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж буй Герман, Канад руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, эрсдэлийн түвшнийг гуравдугаар түвшинд хүргэж ахиуллаа.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen