Т. Баясгалан: 3уныхаа амралтаар наймаа хийдэг байлаа. Дэнжийн мянгын захад их хайртай байдаг юм

Т. Баясгалан: 3уныхаа амралтаар наймаа хийдэг байлаа. Дэнжийн мянгын захад их хайртай байдаг юм

 

Монгол Улсын Гавъяат жүжигчин Баясгалан дуулна гэж өөрийгөө зарлан дуулдаг байсан бяцхан охин ирээдүйгээ зөгнөж байжээ хэмээдэг. Ард түмнээс нийтийн дууны гүнж хэмээх эрхэм цолыг хүртсэн тэрээр баян нөхрийн халамжит гэргий болон урлагаас хөндийрч нам гүмхэн ам ьдарч байгаа Т.Баясгаланг бид онцоллоо.

Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод тө рсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч ааваасаа тусдаа өссөн гэдэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат эдийн засагч мэрrэжилтэй ээж нь Баясгаланг тө рүүлчихээд буурал эмээ өвөөгийн гар дээр нь өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Баясгалан дуулна хэмээн зарлаж дуулах дуртай байсан гэдэг. Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ.

Буурал аав ээжтэйгээ ойр өссөн болохоор тэр үү, ёс журам сайн мэддэг. Дуучин Т.Баясгалан 11 дүгээр хороололд өссө. СУИС-ийн оюутан байхдаа өдөр бүр гэр лүү гээ алхаж замдаа Дашчойлон хийдээр орж 100 төг рөгөөр ном бичүүлэн уншуулдаг байсан гэдэг.

Тэрээр нэгэн ярилцлагандаа Ээж маань намайг төрүүлчихээд 45 хоноод л ажилдаа орж байсан гэсэн. Тэгээд буурал аав ээж хоёр маань намайг авах гэж ирж байсан. Тэр үед хөдөөний хүмүүсийг хамаагүй хот руу оруулдаггүй ч байсан юм уу. Жин тээж ирж байсан гэдэг. Ингээд би буурал аав ээж хоёртойгоо хөдөө явсан. Тэнд хөдөө бригадын төвд ам ьдарна. Тэр үеэс л хүмүүс их дуулуулдаг байсан.

Хүн болгон дуучин болоорой гэж ерөөдөг. Энэ яг дуучин болох хүүхэд гэж хэлдэг байсан. Тэр хүмүүсийн ерөөлөөр л би ерөөсөө дуучин л болох ёстой гэж бодсоор яваад дуучин болсон. СУИС-д орохоосоо өмнө хүүхдийн ордны аягүй олон дугуйланд явдаг байсан. Хөгжим бүжгийн, ятгын, дууны гээд. Өөрийгөө л бэлтгээд байсан нэг хэлбэр маань л даа. СУИС-д орохын тулд маш сайн бэлтгэх шаардлагатай. Тэр үед чинь улсын сургууль тавхан байсан. Босго өндөр. Энэ бvхний хажуугаар ээждээ туслана. Би дэнжийн мянгын захад их хайртай байдаг юм.

Дэнжийн мянгын зах дээр зуныхаа амралтаар наймаа хийдэг байлаа. Хүүхэд гэхэд топ хийсэн сэргэлэн наймаачин байсан. (инээв) Тэр vед хамт 3огсдог байсан улсууд одоо намайг хараад ярьдаг, дурсдаг л байх. Тэд нартайгаа ерөөсөө тааралддаггvй. Яагаад ч юм их хvйтэн өдөр ч юм уу, эсвэл бороотой өдөр, эсвэл хэт халуун нар шарсан өдөр өөрийн эр.хгү.й наймаачдыг өрөBддөг. Хөөрхий, өнөөдөр орлогогүй харих нь дээ гэж. Малчдаас илүү би наймаачдыг өрөBддөг. Зах дээр зогсч байгаа хүмүүсийг их боддог гэжээ.

Дуучин маань ирээдүйн нөхрийнхөө хуриманд дуулсан:

Ирээдийн нөхөр буюу Д.Кёкүшюзан Батбаярын нв анхны гэргий П.Буянбилэгтэйгээ хоёр улс дамнасан нижгэр хурим хийж байх үед дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар тэдний хурим дээр хослон дуулж байсан сонин түүхтэй. Ирээдүйн нөхрийнхөө хурим дээр дуулж байгаагаа төсөөлөөгүй явсан Т. Баясгаланг найман насаар ах найз залуугаа анх танилцуулж байхад олон нийт түүнийг өнгө мөнгөнд нь болж сонголтоо буруу хийлээ хэмээн шүүмжилж байсан.

Харин Т.Баясгалан нөхөр Кёкшюүзан Д.Батбаяртай учирснаа ийнхүү ярьж байжээ. Миний аав бөх хүн. Буурал аав маань ч бөх хүн байсан. Тийм болохоор би бөх хүмүүсийг дотроо их хvндэтгэж явдаг байсан. Манай буурал аав маань сумо бөх их үздэг. Такамисакири манай хүн хоёрыг их хардаг. Энэ хоёрыг л харах гэж сумо үздэг байсан байх. Тэгээд буурал аавтайгаа хоёулаа сумо үздэг. Дотроо Батаанааг ямар мундаг хүн бэ гэж бахархаж бодож явдаг байсан. Тэгээд хувь тавилангаар энэ хүнтэй учирсан. Насны хувьд ч хүний гэргий болох цаг минь ирлээ. Тэгээд энэ хүнийг ам ьдралын ханиараа сонгож, гэр бүл болон, хамтын ам ьдралаа эхлүүлээд аз жаргалтай ам ьдарч байна. Яг одоо жаахан тулгамдаад юунаас эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Ээжээс маань очиж гуйж авсан. Миний ам ьдралын хамгийн жаргалтай өдөр байсан. Ээжид маань ч тэр өдөр үгээр өгүүлшгүй сайхан өдөр байсан байх. Гэхдээ тэр өдөр би хажууд нь байгаагүй. Сэ тгэл зvрхэнд нь их л олон зүйл болоод өнгөрсөн байх.

Би ээждээ маш их хайртай. Намайг тээж төрүүлсэн, өдий зэрэгт хүргэж өс гөж хүмүүжүүлсэн ачийг нь хариулах гэж хичээж л яваа. Би гэртээ нэг эгчтэйээ хамт ам ьда рдаг байсан л даа. Хоёулаа хуйвалдаад ээждээ хэлэхгүй нууж зөндөө удаан явсан. Кекүшюзан гэдэг нэрийг утгачилбал бvргэд гэсэн үг. Хоорондоо нууцаар бvргэд гээд л ярьдаг. Тэгж явсаар байгаад нэг өдөр ээждээ зvрх гаргаж хэлсэн. Ээж маань бас маш сайхан хүлээж авсан. Ээж нь сайн мэдэхгүй юм. Нүүр тулж уулзаж байгаагүй ч харахад сайхан л хүү санагддаг гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр ээж дээрээ дагуулаад орсон.

Хоёулаа их айж байсан. Ямар цохиод авах биш. Гэхдээ л майнай хүн сандраад байсан. Ямар ч байсан нэг хөөрөгтэй явъя гээд л.

Харин Д.Батбаяр их ичимхий гэнэ. Баясгалан нэг нууцыг нь дэлгэхдээ. Манай хvн анх би чамд хайртай гэж хэлж чаддаггүй байсан. Маш ичимхий хүн шүү дээ. Анх удаа тэр үгээ цаасан дээр бичээд өгч байгаа байхгvй юу. Тэгснээ яг авах гэсэн чинь сандраад, ичээд бөөн юм болсон. Бүгдийг нь хумиад амандаа хийчихсэн гээд бод доо.

Тэгэхээр нь би амыг нь ухаж байгаад авчихсан. Аваад үзсэн чинь би чамд хайртай гээд биччихсэн байсан. Гурав тасарчихсан тэр цаасыг би ахиж хэзээ ч урагдахгүй болтол нь скочдоод хадгалчихсан. Байнга хэтэвчиндээ хийж авч явдаг гэжээ. Кёкшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан хоёрын хайр дурлалын холбоо МТВ-ийн Ардын дуу”нэвтрvvлэгт бэлтгэж эхлэх үеэс эхэлсэн гэдэг. Тэгээд Кёкшюүзан, дуучин хоёр маань 2007 онд танилцсан бол 2009 онд хуримаа хийсэн.

Би ханиа биширдэг. Ажлаа ч хийнэ, гэр бүлээ ч анхаарна. Аль алийг нь хослуулж чаддаг сайн аав байгаа юм. Имй сайхан хүнийг бур хан надад бэлэглэсэн дээ. Би бурханы бэлгийг байнга авдаг азтай, жаргалтай эмэгтэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen