Дуулахгүй яаж явах юм бэ гэж уйлсан Ука төсвөөс 4 сая 500 мянган төгрөг авч дуулжээ

Дуулахгүй яаж явах юм бэ гэж уйлсан Ука төсвөөс 4 сая 500 мянган төгрөг авч дуулжээ

 

Цар тахлын үед мөнгөөр тасрахгүй яваад байгаа нь сар болгон сая саяар урамшуулал авдаг Олимпийн медальтнуудаас гадна урлагийнхан байдаг аж. Тэд тамирчид шиг тогтмол авахгүй ч тэмдэглэлт баяр бүрээр товхийсэн мөнгө “цохиод” амьдраад л байна. Урлагийнхныг төсвийн мөнгөөр баярлуулдаг  “буянтан” нь Нийслэлийн Соёр урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолчийн хүү энэ ажлаа алдсан, шүүхдэн барин эргэж ирсэн нь учиртай. Басхүү нэлээн “унацтай” ажил бололтой.

Нийслэлийн соёл урлагийн газар Цагаан сарын баярт зориулсан “Монголын их билэгшээл” нэвтрүүлэгт  55 сая төгрөг гаргасан аж. Тэр мөнгөнөөс урлагийн томчууд ихийг ууталж, хөөрхий тоглогч хүүхдүүд өчүүхнийг хүртсэн байдаг. Эх зохиогч найруулагчид багтан продюссерээр ажилласан МУГЖ Б.Жаргалсайханд 15 сая, харин ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарт бүр 20 сая төгрөг ноогдсон.  Тэдний дэргэд зохиогчоор ажилласан Соёлын гавьяат зүтгэлэн, сэтгүүлч Г.Золжаргалд хамаагүй бага буюу 3,5 сая төгрөг авчээ. Царай харлаа гэдэг шиг, нэлээн хол зөрүүтэй мөнгөөр оюуны бүтээлийг үнэлжээ.

 

  Тэгвэл “Монголын их билэгшээл”-ээс гадна цагаан сард зориулсан бас нэгэн нэвтрүүлгийг Нийслэлийн соёл урлагийн газар бэлтгэн явуулж, зардлыг нь Хотын захиргаанаас гаргуулсан байна. Сар шинийн баяр зориулсан энэ нэвтрүүлэгт уран бүтээлчид болон хамба лам Чойжамц 200 мянгыг гололгүй авчээ. Мөн УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Долгорсүрэн нарын “өв тээгчид” 400 мянган төгрөг авч оролцжээ.  НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн  уран бүтээлчдэд гар татаагүй нь ханшнаас илт харагдана.

Хамгийн их мөнгө буюу 10 саяыг дэлхийд алдартай гэх “The Hu” хамтлаг авчээ. Тэд цар тахлын үед ч ядарсан төсвөө бодоод үнээ буулгадаггүй аж.  Хажууд нь “Хөсөгтөн” хамтлаг хөөрхий тун чиг даруухан загнасан байна. Саяхан дуулахгүй би яаж явах юм бэ гэж уйлаад байсан алдарт “Киви”-гийн Ука бүжигчдийн хамт 4,5 саяар дуулж бүжжээ. Нийтийн дууны “гайхамшигт” гурвал болох А.Мөнхбат, Л.Банзрагч, Д.Бурмаа нар тус бүр нэг сая төгрөг тоолж авчээ.  Урлагийн томчуудад энэ мэтээр сая саяар өгсөн атлаа 11 дүгээр цэцэрлэгийн 10 гаруй хүүхдийг бүлтэлзүүлэн байж, дунд нь нэг саяыг “хялайлгасан” аж. Сайн дурынхнаас “Авьяаслаг монголчууд”-ын Шижирбат бүр МУСТА нараас их мөнгө авсан байна. Өв тээгчид “дэндүү том” зиндааныхан тул  нэр хааж 200-300 мянгыг өгөөд салжээ.  Ер нь Нийслэлийн соёл урлагийн газрын дарга залуу хотын даргаас хүссэн мөнгөө авч чаддаг гэдгийг энэ мэт үйл явдал болон “Ковидгүй зуны төлөө” хэмээх уриат 358 саяын төсөвтэй “Хотын соёл” аянаас улам бүр харагдах боллоо.

 

ЭХ СУРВАЛЖ: ALIM.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen