ДУУЛИАНТ ХЭРЭГ: Хүчирхийлэгч эцгээ хөнөөсөн охидыг дахин шалгана

ДУУЛИАНТ ХЭРЭГ: Хүчирхийлэгч эцгээ хөнөөсөн охидыг дахин шалгана

 

Москвад 2018 оны долоодугаар сарын 27-нд гарсан нэгэн гэмт хэрэг олныг цочирдуулсан билээ.

Хэргийн дуулиан шуугиан одоо ч дуусаагүй байна. Гурван охин төрсөн эцгийнхээ аминд хүрсэн энэ хэргийн дараа хүмүүс хоёр талд хуваагдсан гэхэд болно. Зарим нь гурван охиныг суллахыг шаардаж, аргагүй хамгаалалт гэж үзсэн бол зарим нь тэднийг төрсөн эцгээ хөнөөсөн алуурчид гэж нэрлэж байлаа. 

Эцэстээ 17, 18, 19 настай эгч, дүүс эцгийнхээ зодуур, дарамт шахалт, бэлгийн дарамт ч гэж хэлж болох үйлдлүүдийг тэвчихээ больж, амиа хамгаалах зорилгоор уг хэргийг үйлдсэн гэж үзэхэд хүрч байгаа бололтой. 

57 настай армян эр Михаил Хачатурян нь баян, шашин шүтлэгтэй нэгэн байсан ч охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байсныг хэвлэлүүд бичдэг.

Хэрвээ эгч дүү гурвыг урьдчилан тохиролцож, бүлэглэн хүний аминд хүрсэн гэж буруутгавал тэдэнд 8-20 жилийн ял оноох аж. Гэхдээ Оросын Ерөнхий прокурорын газар эгч, дүү Хачатуряны охидыг өөрийгөө хамгаалах шаардлагатай болсны улмаас дээрх хэргийг үйлдсэн гэж үзэн, хэргийг дахин шалгахыг Оросын Мөрдөн байцаах хороонд үүрэг болгожээ.

Энэ талаар эгч, дүүсийн нэгнийх нь өмгөөлөгч хоёрдугаар сарын эхээр мэдээлсэн байна.

Охидын өмгөөлөгч нар Ерөнхий прокурорын газрын шийдвэрийг дэмжиж байгаа боловч хохирогч Михаил Хачатуряны ах дүүс нь гурван охины өмгөөлөгчийг өнгөрсөн арванхоёрдугаар сард давж заалдсан үзэж байгаа аж.

Хэрэг гарах үед гурван охины ээж Аурелия Дундук нь нөхрийнхөө хүчирхийллийг тэсэлгүй гэрээсээ явсан байжээ. Харин нөхөр нь охидоо өөрөө авч үлдэн, хичээлд нь явуулалгүй, гэртээ хорьж, өөрийнх нь тушаал зааврыг биелүүлэхийг хатуу шаардаж, зодож, бэлгийн дарамт үзүүлдэг байснаас болж охид сургуулиа ч төгсөж чадаагүй.

Олон жилийн гэр бүлийн хүчирхийллийн дарамтад байсан эгч дүүс эцэстээ эцгийгээ хутгалсан байдаг. Тэднийг дарамт шахалтаас болж галзуурсан байсан гэж сэтгэл судлаачид үзэх нь ч бий.

Охид аавыгаа хутгалсныхаа дараа цагдаа болон түргэн тусламжийг яаралтай дуудсан ч 30 гаруй удаа хутгалуулсан Михаил Хачатурян шархаа даалгүй нас барсан юм. 

 

Охидын ээж

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen