Энэ сарын 8-наас гамшгаас хамгаалах "улбар шар"

Энэ сарын 8-наас гамшгаас хамгаалах "улбар шар"

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл "улбар шар" руу буулгахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцууллаа. Өнөөдөр УОК хуралдаж, "улбар шар" түвшинд ажиллах дэглэм журмыг нарийн тогтоох аж.

 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, “Одоогоор вакцинд хамрагдах ёстой хүн амын 55 хувь нь эхний тун, 26 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлж, нэг өдрийн өмнө ч болтугай хэвийн амьдралд шилжихийг Засгийн газар зорьж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт хүн амыг энэ сарын 8-ны дотор эхний тунд, 6 дугаар сард орон нутгийн иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж дуусгах юм. Дархлаажуулалтын ажлыг дуусгахад иргэдийн оролцоо чухал. Иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол өөрөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж, халдварын тархалтыг хумих улс орны том зорилтод сөргөөр нөлөөлнө” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen