60 тэрбумын хэрэгтэй төстэй хэргийн улмаас эртний Хань улс мөхөх замдаа орсон нь

60 тэрбум төгрөгийн схем гэгч олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, товчхондоо бол төрийн албан тушаалыг наймаалцах замаар мөнгө, хөрөнгийн хуримтлал бий болгох замаар авилгын сүлжээ бий болгох явдал ил болсон. Тэгвэл яг үүнтэй төстэй хэрэг эртний хятадын төрт угсаа династийн нэг Хань улсад гарч МЭ III зууны үед дотоодын түшмэд мяндагтангуудын балгийн улмаас ялзран доройтож тариачдын өрнүүлсэн Хань улсад "Шар алчууртны бослого" гарсан бөгөөд энэ бослогыг дарахын тулд Хань улс их хохирол үзжээ. Шар алчууртнуудыг бут цохисны дараа бослогыг дарж байсан цэргийн жанжид хоорондоо эвдрэлцэн тулалдсанаар Хань улсын эзэн хаан тэднийг хянах боломжгүй болсон байна. Энэ үед Хань улсын нэгэн нөлөө бүхий хүчнийхэн өмнөд Хятадад У улсыг байгуулжээ. Түүний дараа Хань улсын хамгийн хүчирхэг цэргийн жанжид болох Цао Цао, Лю Бэй нар хямралдан тэмцэлдсэний эцэст Лю Бэй ялагдаж, өмнөд Хятадад зугатан очоод Шу улсыг байгуулав. 200-аад оны орчим Хань улсын цэргийн жанжин Цао Цао Хань улсын сүүлчийн хааныг алж, өөрийгөө хаанд өргөмжилжээ. Тэрээр улсын нэрийг (тоба улс биш болой) Вэй улс хэмээн тунхагласанаар Хань улс мөхжээ.
Үйл явдлын товчоон
劉協, 181—234 Сянь-Ди хаан гэгч Хань улсын арван гуравдахь бөгөөд хамгийн сүүүлчийн эзэн хаан юм билаа. Түүний эцэг 劉宏, нийтийн тооллын 156 — нийтийн тооллын 189 тавдугаар сарын 13) Лин-ди хааны үеэс хөрөнгө зоостой хэн бүхэн эзэн хааны ордны албан тушаалын тодорхой зэрэг дэв,нийслэлийн болон мужийн засаг захиргааны аппаратын түшмэдийн албан сэнтийг худалдаж авч болохыг зөвшөөрсөн завхарсан хууль гаргажээ.Өөрөөр хэлбэл авилгал,хээл хахуулийг хууль ёсоор зөвшөөрчихөж байгаа юм.Тэрээр засаглалынхаа жилүүдэд тариачид,гар урчуудад ногдуулах алба гувчуурыг хэт өсгөж, цэрэг цагдаагийн аппаратыг эзэн хаанд биш мужуудийн захирагч нарт захируулахаар болж, албан тушаалын наймааг цэцэглүүлж орхижээ.Нэгэнт мөнгө зоосоор албан тушаал худалдаж авсан сайд түшмэд улс орны мужуудын өнцөг булан бүрт эзэн хаанаас ч илүү дур зоргоор авирлах болж эзэн хааны тогтоосон алба татвараас ч хэд дахин давсан өндөр татварыг тэртээ тэргүй өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн ард иргэдийнхээ байдлыг улам дордуулж нангиад хүн өөрийн газар шороон дээрээ амьдарч суухын аргагүй болж цагаан хэрэм давж нүүдэлчид рүү оргон зугатаах, эсвэл Бирм,Аннам,Солонгосы хойг руу дүрвэх зэргээр улс орныг нь самарч орхижээ. ( Уг татварт жишээ нь цонх,салхивч,гэгээвч гаргасаны төлөөх татвар,ам бүлийн татвар, оршуулгын татвар, байшин барилгын сууцны татвар гэх мэт амьсгалдаг агаарт л татвар ногдуулаагүй л үлдсэн байжээ.) .Эзэн хаан Лин Ди гэгч нь улсын санг арвижуулахаар тийн харалганаар аашилсан нь түүний хүү хожим хаан ширээ залгамжлах Сянь-Дигийнхээ ирээдүйг булшилж орхисон алхам болжээ. Мэдээж эзэн хаанд биш хаанаас илүү эрх эдлэх албан тушаал худалдаж авсан мужийн захирагч нарт захирагдах цэрэг арми нь эцэст нь хаан эзнээ ийн зайлуулсан түүхээр Хан улсын түүх төгсгөл болжээ.
Эх сурвалж: myagmarsuren.jambal
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen