Ангараг гараг дээр амьдрах чадвартай организм илрүүлжээ

Ангараг гараг дээр амьдрах чадвартай организм илрүүлжээ

 

Германы Бремений их сургуулийн эрдэмтэд Ангараг гарагийн агаар мандлын нөхцөлд өсөж, хөгжих чадвартай бичил биет олжээ. “Frontiers in Microbiology” хэвлэл судалгааны дүнг нийтэлсэн байна.

Цианобактер буюу хөх ногоон замаг дээр суурилан Ангараг гараг дээр амьдрах хүмүүст зориулан амьдрал тэтгэх тогтолцоог бий болгох боломжтой гэж тус судалгааны ажилд онцолжээ.

Хөх ногоон замаг нь бага даралтыг үл харгалзан Ангараг гарагийн агаар мандлын хийг нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн эх үүсвэр болгон ашиглах замаар амьдралыг тэтгэх чадвартай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Хөх ногоон замаг улаан гарагийн тоосонцор бүхий усанд үржиж байсан нь бусад амьд организмын тэжээл болгож ашиглах боломжийг олгож байна. Үүний сацуу хөх ногоон замаг фотосинтезийн дайвар бүтээгдэхүүн болгон хүчилтөрөгч ялгаруулдаг гэнэ. Туршилт хийх зорилгоор эрдэмтэд Ангараг гарагийн нөхцөлтэй төстэй нөхцөл бүхий “Atmos” био реакторыг бүтээжээ. Туршилтад зориулж тэд Anabaena sp. PCC 7938 цианобактерийг сонгож авсан байна. Энэ төрлийн хөх ногоон замаг Ангараг гарагийн нөхцөлд хамгийн тохиромжтой болох нь тогтоогджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen