"Халдварын хөнгөн хэлбэрийн хүмүүсийг гэрээр эмчлэх журам гаргах асуудал дээр анхаармаар байна"

"Нэг хаалг-Нэг шинжилгээ"-ний явцын талаар ээлжит мэдээллийг албаныхан өглөө. Энэ үеэр сэтгүүлчийн зүгээс "Коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг тусгаарлалгүй гэрт нь 8 хонуулсан байна. Хоёрдугаар сарын 1-нд энэ жишээтэй адил хоёр тохиолдол эерэг гарчихаад байхад тусгаарлалгүй 3 өдөр ажлыг нь хийлгэснээс болж өнөөдөр 130 гаруй хүн халдварт өртөөд байна. Эмч, эмнэлгийн байгууллагынхны хариуцлагагүй үйлдлээс болж халдвар тарах эрсдэлийг бий болгож байна гэж харж байна" гэлээ. Үүнд А.Амбасэлмаа дарга "Батлагдсан нэг тохиолдол тусгаарлагдаагүйн тухайд, энэ хүний гэр бүл нь эхлээд батлагдсан. Гэр бүлээс шинжилгээ авахад тухайн иргэний хариу сөрөг гарсан. Гэр бүлийг нь тусгаарлах гэхэд 11 сартай, 4 настай хоёр хүүхэдтэй учир битгий тусгаарлах байранд аваачаач гэж өргөдөл бидэнд өгсөн. Тэгээд тэр хүнийг гэр бүлд нь ажиглаж байгаад дахин шинжилгээ авахад эерэг гарсан. Ер нь ийм тохиолдолд хүүхдүүдийг яах вэ гэдэг хүндрэлтэй асуудал бидэн дээр ирж байна. Тэр гэр бүл хоёр хүүхдээ халдвартай газарт авч очихгүй гэдэг асуудлыг тавьсан. Гэр бүл өөрсдөө өргөдөл өгсөн учраас ажиглан тандалт хийж байгаад 6 хоногийн дараа дахин шинжилгээ авахад хоёр хүүхэд халдварт өртөөгүй, иргэн бол батлагдсан. Давтан шинжилгээгээр эерэг гарсан учир тусгаарлагдах шаардлага тавьсан. Тэгээд хоёр хүүхдээ хадам ээждээ харуулаад хэвтсэн. Хэвтэхдээ бас гэртээ эмчлүүлмээр байна гэж өргөдөл өгсөн. Энэ мэт асуудлыг цаашдаа анхаармаар байна. Ойрын хавьтлыг болон хөнгөн өвчлөлтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настан, хүнд өвчтөн асардаг гэх мэт үед гэрээр нь эмчлэх асуудал дээр журам гаргаж явахгүй бол тал талдаа хүний амьдрал учраас одоо бол тухайн үед нь иргэдтэй зөвшилцөөд явж байна. 

Энэ хүний тухайд гэр бүлийнх нь хүн болон өөрөө өргөдөл өгсөн. Ийм л юм болсон. 

"Монгол шир" ХК-тай холбоотой асуудлын хувьд, тухайн иргэн Элизабет хотхонд амьдардаг. Бид эхний шинжилгээг аваад цагдаагийн хамгаалалтад авсан. Энэ хүн өргөдөл чирэгдэл болоогүй. Хамгаалалттай байсан учраас огт хөдөлгөөн гаргаагүй. Тиймээс Элизабетад 9-ний өдрөөс хойш одоо болтол халдвар бүртгэгдээгүй байгаа" гэсэн тайлбарыг өглөө. 

Хуваалцах:

Сэтгэгдэл