Засгийг бүрэн шинэчлэх боломжийг бүү алдаарай Л.Оюун-Эрдэнэ сайд аа!

Засаг 100 хувь шинэчлэгдэх асуудал олон нийтийн дунд хүлээлттэй байна. Танхимын тэргүүнийхээ шийдвэрээс ухарч, сандал суудалтайгаа зууралдагчдыг засагт дахиж ойртуулах бүр ч хэрэггүй гэдэг шийдлийг нийгмээрээ хэлэлцэж байгаа билээ. Оронд нь очсон суудалдаа оновчтой шийдлээр хийсан ажилтай, хэлэх үгтэй хэд хэдэн хүнийг нийтийн дундаас санал болгож эхэлжээ.

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхсайхан энэ хаалгаар дахиж орохгүй гэдгээ өөрөө илэрхийлсэн нь сайн хэрэг. Сангийн сайд харин цар тахлаар шалтаг хийж, цааш албаа үргэлжлүүлнэ хэмээн бусдаар өөрийгөө зүтгүүлж буй сурагтай.

БОАЖ-ын Д.Сарангэрэл сайдын ажлыг дүгнэхэд бэрх аж. Эрүүл мэндийн салбарыг галын шугаманд нь хаяад зугатсан, ээлжит салбартаа эхлүүлсэн ажилгүй түүнд засагт үлдэх гурав дахь боломжийг хүртэх эрхийг олгож болохгүй гэлцэнэ.

Х.Нямбаатар сайдын хувьд нялх охидын асуудлаар нэр нь шалдаа буусан, түүнд хүрд эргүүлэх боломж олговол шинэ сайд өөрөө нэр ороогдох магадлалтай.

Бусад сайд “асан” нарын хувьд харьцангуй хүлцэнгүй хүлээж авсан ч байр байдал, дүр зурагтай.

Тэгвэл ард түмнээс сайд нарт хэнийг "шинээр" санал болгож байна вэ?

Шинэ үеийн улстөрч Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Г.Тэмүүлэн, Н.Учрал нарыг сайд болгохыг ард түмэн дэмжиж байна.

Ямартай ч шинэ засгийг тэргүүлэхээр болж буй Л.Оюун-Эрдэнэд шинэ багийг шилдэг залуусаар бүрдүүлэх боломжийг алдах эрхгүй болохыг ард түмэн анхааруулж байна. Шинэ цагийн салхи оруулах үүдийг нээх цаг болжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen