Тэргүүнээрээ туг тахигсад танхимдаа юугаа “орхив”?

У.Хүрэлсүхийн танхимд байсан сайд нар бүрэн бүрэлдэхүүн гэдэг үгийг хүлээж авах тун дургүй байгаа бололтой. Суудлаасаа зуураад ер тавихгүй янзтай.
Ерөнхий сайд хоёр сайдаа огцруулснаас хамтдаа хариуцлага хүлээх нь шударга хэмээн үзэж, багаараа огцрох санал гаргаснаараа манай түүхэнд улс төрийн цоо шинэ соёлыг тогтоосон. Гэтэл нөгөө сайд нар нь бараг 50 хувиараа үлдэх бодлого явуулж, өөрсдийнхээ талаар уйгагүй бичүүлж, түгээлгэж ч байх гэж. Ялангуяа Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, Т.Мөнхсайхан, Х.Нямбаатар нарын хүмүүс үлдэхээр маш их хичээж байгаа нь тэдний тухай хэр их мэдээлэл явж байгаагаас тод харагдаж байна.
Ерөнхий сайдаараа туг тахичихаад ард нь сугарч үлдэх гэсэн явуургүй санаархалын ард ямар их ашиг сонирхол нуугдаж байгаа нь энэ их зүтгэлээс харагдаад байна. Тэд танхимдаа тэр их зүйлээ орхиод явахыг хүсэхгүй байгаа бололтой.
Шударга зарчмыг эрхэмлэн Ерөнхий сайдтай хамт засгийн хаалгыг гаднаас нь хаагаад явах зүрх зориггүй тэдэнд дахин хүрд эргүүлэх боломж олгох эсэхийг Л.Оюун-Эрдэнэ шийдэхээр болж байгаа. Хэрэв “бөлдөгдүүлчихээгүй” л бол тэрээр танхимдаа цоо шинэ шилдэг баг бүрдүүлж тулаанд орох хэрэгтэй. Хууччуул хуучнаа л үргэлжлүүлнэ. Хатуухан хэлэхэд, бөөлжсөө хэн ч долоохыг үл хүснэ.
Эх сурвалж: kingnews.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen