ЭМЯ: Судалгаагаар 3-13 хоногт вирус илэрч байна

ЭМЯ-ны ээлжит хурал болж, цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Өнөөдөр нийт 12 тохиолдол нэмж батлагдлаа.

Албаныхны хэлж буйгаар вирусын тандалтын хугацаа 2-3 сар байдаг. Халдварын нууц үеийг 14 хоног гэж тооцож байгаа. Дундаж нууц хугацаа нь 5-7 хоног гэж олон улсын жишгээр тооцож байгаа юм байна. 

Манай улсын хувьд судалгаагаар 3-13 хоногт вирус илэрч байна гэлээ. Энэ үеэр сэтгүүлчийн зүгээс "ХӨСҮТ-ийн хэчнээн эмч халдвар авсан талаарх мэдээллийг өгнө үү. Мөн автобус баазын 5 хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл үнэн үү?" гэсэн асуултад хариулт өглөө.  

ХӨСҮТ-ийн 13 хүн халдварт өртсөн, бүгд эмчлэгдэж байгаа юм байна. Автобус баазын нэг жолоочийн онош батлагдсан. Одоогоор хавьтлуудын шинжилгээ үргэлжилж байгаа гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл