Энэ сард тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд

11-р сарын 4-5-нд Таурид солирын урсгалын оргил үе. Цагт 5-10 солир харагдана. Эх үүсгүүр нь Энке сүүлт од. Энэхүү солирын урсгал нь аравдугаар сарын 20-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Үхрийн одны орд.

11-р сарын 10-нд Буд гариг баруун холдолт (элонгац)-д байрлана. Тухайн гариг нь Нарнаас хамгийн их 19,1° өнцөгт байрлах бөгөөд нар мандахаас өмнө харагдаж эхэлнэ.
11-р сарын 15-нд Шинэ сар.
11-р сарын 17-18-нд Леонид солирын урсгалын оргил үе. Цагт 15 хүртэлх солир харагдана. Эх үүсгүүр нь 55P/Темпеля — Туттля сүүлт од. Энэхүү солирын урсгал нь 11-р сарын 6-с 11-р сарын 30-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Арслангийн одны орд.
11-р сарын 30-нд  Сарны бүтэн тэргэшил.
11-р сарын 30-нд  Сарны хагас сүүдэрт хиртэл 09:29 UT хугацаанд болно. Хойд Америк, Австрали, Номхон далай болон зүүн хойд Азийн нутгаар ажиглах боломжтой.

 

Зурагт Сарны хагас сүүдэрт хиртэлт ажиглагдах зурвас зам, цаг хугацаа, сарос, магнитуд зэргийг харуулав.

 

11-р сарын 31-нд Бархасбадь ба Сугар гаригуудын тохиолго. Гаригуудыг нэг дор тэнгэрийн баруун хэсэгт нар жаргах үеэр харж болно.

Эх сурвалж: http://eclipse.gsfc.nasa.gov/ 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen