Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын ордны хажууд майхан босгожээ

Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын ордны хажууд майхан босгожээ

 

ТБИЛИСИ. /Ukrinform/. Гүржид болсон парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан сөрөг хүчний хэд хэдэн намын дэмжигчид тус улсын парламентын ордны хажууд майхан босгожээ.
«Гүржийн мэдээ» цахим хуудсанд мэдээлснээр, цагдаа нар майхан хуаран босгоход саад болохыг оролдож, хэд хэдэн мөргөлдөөн гарсан хэдий ч сөрөг хүчнийхэн майхнаа босгосон байна.
Сөрөг хүчний удирдагчид тэнд хонохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж, дэмжигчдэдээ нэгдэхийг уриалжээ.
Гүржийн парламентын сонгууль 10 дугаар сарын 31-нд болсон юм. Сонгуулийн төв хорооных нь цахим хуудсанд ням гарагт нийтлэгдсэн мэдээллээр, бүх хэсгийн хороодын саналын хуудсыг тоолсны дараа эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам 48.15 хувийн санал авч, парламентын сонгуульд ялсан байна.
Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, парламентад долоон нам, хоёр эвсэл суудал авчээ. Харин сөрөг хүчний зарим нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen